ДУУЛАЛ 103:19-22
ДУУЛАЛ 103:19-22 Ариун Библи, 2004 (АБ2004)
ЭЗЭН Өөрийн сэнтийг тэнгэрт залсан бөгөөд Түүний хаанчлал бүхнийг захирдаг. Түүний үгийн дууг даган Түүний үгийг биелүүлдэг, хүч чадалтай, Түүний тэнгэр элч нар аа, ЭЗЭНийг магтагтун. Түүний хүслийг биелүүлэн Түүнд үйлчилдэг Түүний түмэн цэргүүд ээ, та нар ЭЗЭНийг магтагтун. Түүний захирдаг бүх газарт буй Түүний бүтээлүүд болох та бүгд ээ, ЭЗЭНийг магтагтун. Сэтгэл минь ээ, ЭЗЭНийг магтагтун.
ДУУЛАЛ 103:19-22 Ариун Библи 2013 (АБ2013)
ЭЗЭН сэнтийгээ тэнгэрт залсан бөгөөд Түүний хаанчлал бүхнийг захирдаг. Үгийнх нь дуу хоолойг даган Үгийг нь биелүүлдэг, хүч чадалтай, Түүний тэнгэрэлч нар аа, ЭЗЭНийг магтагтун. Түүний хүслийг биелүүлэн Түүнд үйлчилдэг, Түүний түг түмд та нар ЭЗЭНийг магтагтун. Түүний захиргаа бүх газарт буй Түүний бүх бүтээл ээ, ЭЗЭНийг магтагтун. Сэтгэл минь ээ, ЭЗЭНийг магтагтун.