СУРГААЛТ ҮГС 7:1-13
СУРГААЛТ ҮГС 7:1-13 Ариун Библи 2013 (АБ2013)
Хүү минь, үгийг минь сахь. Тушаалуудыг минь дотроо нандигнаж яв. Тушаалуудыг минь сахиж амьдар. Хууль зааврыг минь нүдний цэцгий мэт Эдгээрийг хуруунууддаа ороо, Тэдгээрийг зүрхнийхээ самбарт бич. Мэргэн ухаанд “Та миний эгч мөн” гэж хэлэгтүн! Ухаарлыг дотнын андаа гэж дуудагтун! Садар эм болон үгээрээ зусардах хөндлөнгийн эмээс Энэ л чамайг хамгаална. Гэрийнхээ цонхны сараалжаар гадагш нэг хартал Гэнэн хөвгүүдийн дундах ухваргүй нэг залууг ажтал Өнөөх нь тэр эмэгтэйн гудамжийг хөндлөн гарч, гэр уруу нь замнасан нь Үдшийн бүрий болон оройн цагаар, шөнө дунд, харанхуйгаар ажээ. Эмэгтэй ч өнөөхийг угтан гарч ирлээ. Янхан мэт хувцасласан бөгөөд зүрх нь зальхай байлаа. Тэр эмэгтэй дуу чангатай, даруулгагүй нэгэн бөгөөд Гэртээ ч үл тогтоно. Гудамжинд ч, олон хөлийн газарт ч, Булан тохойн ард ч тэр отох ажгуу. Өнөөхийг тэврэн авч үнсээд, Нүүрэмгий нь аргагүй тэр эм түүнд
СУРГААЛТ ҮГС 7:1-13 Ариун Библи, 2004 (АБ2004)
Хүү минь, үгийг минь сахь. Тушаалуудыг минь дотроо нандигнаж яв. Миний тушаалуудыг сахиж амьдар. Миний сургаалыг нүдний цэцгий мэт сахигтун. Тэдгээрийг хуруунууддаа ороо. Тэдгээрийг цээжнийхээ самбарт бич. Билиг ухаанд “Та бол миний эгч мөн” гэж хэлэгтүн. Оюун ухааныг дотнынхоо анд болгогтун. Энэ нь завхай эм болон үгээрээ зусардах эмээс чамайг хамгаалахын тулд юм. Нэг удаа би гэрийнхээ цонхны сараалжаар гадагш хартал, Гэнэн томоогүй залуусын дунд байгаа нэгэн ухаан муутай залуу нүдэнд өртөв. Өнөөх залуу тэр эмэгтэйн гэрт ойр байдаг гудамжийг хөндлөн гарч, гэр уруу нь зүглэв. Ингэхдээ үдшийн бүрий ба оройн цагаар, шөнө дунд, харанхуйгаар ажээ. Эмэгтэй ч түүнийг угтан гарч ирлээ. Янхан мэт хувцасласан ба зүрх нь зальхай байлаа. Тэр эмэгтэй дуу шуугиантай, тэрслүү нэгэн бөгөөд гэртээ үл тогтоно. Тэр эмэгтэй одоо гудамжинд болон олон хөлийн газарт, Булан бүрийн ард отох аж. Тэр эм түүнийг тэврэн авч, үнсээд, Ичгүүргүй нүүрээрээ түүнд