СУРГААЛТ ҮГС 7:1-13

СУРГААЛТ ҮГС 7:1-13 АБ2004

Хүү минь, үгийг минь сахь. Тушаалуудыг минь дотроо нандигнаж яв. Миний тушаалуудыг сахиж амьдар. Миний сургаалыг нүдний цэцгий мэт сахигтун. Тэдгээрийг хуруунууддаа ороо. Тэдгээрийг цээжнийхээ самбарт бич. Билиг ухаанд “Та бол миний эгч мөн” гэж хэлэгтүн. Оюун ухааныг дотнынхоо анд болгогтун. Энэ нь завхай эм болон үгээрээ зусардах эмээс чамайг хамгаалахын тулд юм. Нэг удаа би гэрийнхээ цонхны сараалжаар гадагш хартал, Гэнэн томоогүй залуусын дунд байгаа нэгэн ухаан муутай залуу нүдэнд өртөв. Өнөөх залуу тэр эмэгтэйн гэрт ойр байдаг гудамжийг хөндлөн гарч, гэр уруу нь зүглэв. Ингэхдээ үдшийн бүрий ба оройн цагаар, шөнө дунд, харанхуйгаар ажээ. Эмэгтэй ч түүнийг угтан гарч ирлээ. Янхан мэт хувцасласан ба зүрх нь зальхай байлаа. Тэр эмэгтэй дуу шуугиантай, тэрслүү нэгэн бөгөөд гэртээ үл тогтоно. Тэр эмэгтэй одоо гудамжинд болон олон хөлийн газарт, Булан бүрийн ард отох аж. Тэр эм түүнийг тэврэн авч, үнсээд, Ичгүүргүй нүүрээрээ түүнд