СУРГААЛТ ҮГС 4:5-9
СУРГААЛТ ҮГС 4:5-9 Ариун Библи, 2004 (АБ2004)
Мэргэн ухаан болон оюун ухааныг олж ав. Амнаас минь гарсан үгнээс бүү эргэ, бүү март. Мэргэн ухааныг бүү огоор. Тэр чамайг хамгаална. Мэргэн ухааныг хайрла. Тэр чамайг сэргийлнэ. Мэргэн ухааны эхлэл болбоос түүнийг олж авах, Олж авсан бүхнээрээ ухааныг олж авах явдал болой. Мэргэн ухааныг үнэлж цэгнэ. Тэр чамайг өргөмжилнө. Хэрэв чи түүнийг тэврэх аваас тэр чамайг алдаршуулна. Мэргэн ухаан чиний тэргүүн дээр нигүүлслийн цэцгийн титэм тавина. Тэр чамд гоо үзэсгэлэнгийн титмийг өргөн барина” гэж хэлсэн.
СУРГААЛТ ҮГС 4:5-9 Ариун Библи 2013 (АБ2013)
Мэргэн ухааныг, ухаарлыг олж ав Амнаас минь гарсан үгнээс бүү эргэ, бүү март! Мэргэн ухааныг бүү огоор Тэр чамайг хамгаална. Түүнийг хайрла Тэр чамайг сэргийлнэ. Мэргэн ухааныг ол Олсон бүхнээсээ Ухааран ойлгохуйг ол Энэ нь мэргэн ухааны эхлэл. Мэргэн ухааныг өндөрт үнэл, Тэр чамайг өргөмжилнө Түүнийг тэвэр, тэр чамайг алдаршуулна. Тэргүүн дээр чинь нигүүлслийн хэлхээ тавина Тэрээр гоо үзэсгэлэнгийн титмийг чамд өргөн барина” гэж хэлсэн.