СУРГААЛТ ҮГС 4:5-9

СУРГААЛТ ҮГС 4:5-9 АБ2004

Мэргэн ухаан болон оюун ухааныг олж ав. Амнаас минь гарсан үгнээс бүү эргэ, бүү март. Мэргэн ухааныг бүү огоор. Тэр чамайг хамгаална. Мэргэн ухааныг хайрла. Тэр чамайг сэргийлнэ. Мэргэн ухааны эхлэл болбоос түүнийг олж авах, Олж авсан бүхнээрээ ухааныг олж авах явдал болой. Мэргэн ухааныг үнэлж цэгнэ. Тэр чамайг өргөмжилнө. Хэрэв чи түүнийг тэврэх аваас тэр чамайг алдаршуулна. Мэргэн ухаан чиний тэргүүн дээр нигүүлслийн цэцгийн титэм тавина. Тэр чамд гоо үзэсгэлэнгийн титмийг өргөн барина” гэж хэлсэн.