СУРГААЛТ ҮГС 3:5-12
СУРГААЛТ ҮГС 3:5-12 Ариун Библи 2013 (АБ2013)
Бүх зүрхээрээ ЭЗЭНд итгэ Бүү түшиглэ, өөрийнхөө ойлголтод. Түүнийг мэдэхэд зам бүхэн чинь байг Тэрээр зам харгуйг чинь шулуутгана. Өөрийнхөө нүдэнд бүү мэргэн бол ЭЗЭНээс эмээ, ёрын муугаас эргэ. Энэ нь маханд чинь эм, Ясанд чинь шим болно. ЭЗЭНээ эдээрээ болоод Бүтээгдэхүүнийхээ дээжээр алдаршуул Тэгвэл агуулах чинь арвинаар дүүрнэ Ингэвэл торхнууд чинь дарсаар бялхана. ЭЗЭНий сахилгыг бүү жигш, гэсгээлийг нь бүү зэвүүрх, хүү минь Хүүгээ таалан хайрладаг эцэг хүний адил Хайрладаг хүнээ ЭЗЭН шийтгэдэг юм шүү.
СУРГААЛТ ҮГС 3:5-12 Ариун Библи, 2004 (АБ2004)
Бүх зүрхээрээ ЭЗЭНд итгэ. Өөрийн ойлголтод бүү түшиглэ. Өөрийн бүх замаараа Түүнийг таньж мэд. Тэр чиний замыг шулуун болгоно. Өөрийнхөө нүдний өмнө бүү мэргэн бай. ЭЗЭНээс эмээж, хорон муугаас эргэ. Энэ нь ясанд чинь шим тэжээл, биенд чинь амин дэм болно. Бүх бүтээгдэхүүнийхээ дээжээр болон эд хөрөнгөөрөө ЭЗЭНийг дээдэл. Тэгвэл агуулах чинь пиг дүүрч, Торхнууд чинь шинэ дарсаар бялхана. Хүү минь, ЭЗЭНий сахилгажуулалтыг бүү дургүйц, зэмлэлийг нь бүү огоор. Учир нь хүүгээ таалдаг эцэг хүний адил ЭЗЭН хайрладаг хүнээ зэмлэдэг юм шүү.