СУРГААЛТ ҮГС 3:27-35
СУРГААЛТ ҮГС 3:27-35 Ариун Библи, 2004 (АБ2004)
Хэрэв чиний хүч хүрэх юм бол хүртвэл зохих хүмүүст нь сайныг өгөхөөс бүү татгалз. Туслах боломжтой атлаа хөршдөө “Яваад ир. Маргааш би өгье” гэж бүү хэл. Хажууд чинь амгалан амьдрах хөршийнхөө эсрэг хорон мууг бүү сэд. Хэрэв хүн чамд хорон мууг учруулаагүй бол шалтгаангүйгээр тэр хүнтэй бүү маргалд. Хүчирхийлэгч хүнд бүү жөтөөрх. Тийм хүний аль ч замыг бүү сонго. Учир нь муу зальтай хүн ЭЗЭНий хувьд жигшүүртэй. Харин Тэр цэх шулуун хүнтэй дотно байдаг юм. ЭЗЭНий хараал хар муу санаатны гэр дээр байна. Харин Тэр шударга зөв байгчийн орон гэрийг ерөөнө. Хэдийгээр Тэр доромжлогч хүмүүсийг тохуурхдаг боловч Зовж зүдрэгсдэд нигүүлслээ өгдөг. Мэргэн хүмүүс сайн нэрийг өвлөдөг бол Мунхгууд муу нэрээрээ сайрхдаг ажээ.
СУРГААЛТ ҮГС 3:27-35 Ариун Библи 2013 (АБ2013)
Хийх хүч гарт чинь байх аваас Хүртвэл зохих хүмүүст нь сайныг өгөхөөс бүү татгалз. Өөрт чинь байх аваас Хөршдөө “Яв, дараа ир Маргааш би өгье” гэж бүү хэл! Хажууд чинь амгалан амьдарч байхад нь Хөршийнхөө эсрэг хорон мууг бүү сэд! Хүн чамд хор учруулаагүй аваас Шалтгаангүйгээр түүнтэй бүү маргалд! Хүчирхийлэгч хүнд бүү атаарх! Ямар ч замыг нь бүү сонго! Бусармаг нэгэн нь ЭЗЭНд жигшил Чигч шударга нэгэнтэй Түүний андлал. Буруутын гэр дээр ЭЗЭНий хараал буух Зөвтийн оромжин дээр Түүний ерөөл орших. Тохуурхагчдыг Тэр тохуурхдаг атлаа Дарууд нигүүлсэл үзүүлдэг. Мэргэд алдар нэрийг өвлөх атал Мулгуучууд ичгүүрийг овоолох.