ФИЛИППОЙ 1:2-11

ФИЛИППОЙ 1:2-11 Ариун Библи, 2004 (АБ2004)

Бидний Эцэг Бурханаас хийгээд Эзэн Есүс Христээс нигүүлсэл, амар тайван нь та нарт байх болтугай. Та нарын талаарх бүх дурсамжиндаа өөрийн Бурханд би талархдаг. Та бүгдийн төлөө залбирах бүрдээ би үргэлж баяр хөөртэйгөөр залбирлаа өргөдөг нь та нар сайн мэдээг сонссон анхны өдрөөс өнөөг хүртэл үүн дотор хамтран зүтгэж байгаа тул юм. Та нарын дотор сайн үйлийг эхлүүлсэн Тэрээр үүнийгээ Христ Есүсийн өдрийг хүртэл төгс төгөлдөр болгоно гэдэгт би бат итгэж байна. Та бүгдийн талаар ингэж бодох нь миний хувьд зөв юм. Яагаад гэвэл та нар миний зүрхэнд байдаг. Намайг сайн мэдээг батлан хамгаалж байхад ч, хүлээстэй байхад ч та нар бүгд надтай хамт нигүүлслийг хуваалцдаг билээ. Христ Есүсийн сэтгэлээр та бүгдийг би хэрхэн үгүйлж буйд Бурхан миний гэрч мөн. Та нарын хайр жинхэнэ мэдлэг ба бүх ойлгоцоор улам бүр бялхсаар байх болтугай гэж би залбирдаг. Ингэснээр та нар Христийн өдрийг хүртэл цэвэр, гэм зэмгүй байхын тулд аль нь сайн болохыг ялгах чадвартай болох юм. Ингэхдээ Бурханы магтаал болоод алдрын төлөө Есүс Христээр ирэх зөвт байдлын үр жимсээр дүүрэн байгтун.

ФИЛИППОЙ 1:2-11 Ариун Библи 2013 (АБ2013)

Бидний Эцэг Бурханаас хийгээд Эзэн Есүс Христээс нигүүлсэл, амар тайван нь та нарт байх болтугай. Та нарыг дурсах бүрдээ би Бурхандаа талархан, та бүгдийн төлөө залбирах бүрдээ би үргэлж баяр хөөртэйгөөр залбирдаг нь тэндэх эхний өдрөөс минь өнөөг хүртэл та нар сайнмэдээнд хуваалцагч болсны учир билээ. Та нарт сайн үйлийг эхлүүлсэн Тэрээр үүнийгээ Христ Есүсийн өдрийг хүртэл төгс болгоно гэдэгт би бат итгэж байна. Та нар зүрхэнд минь байдаг тул та бүгдийн талаар ингэж бодох нь надад зөв юм. Намайг сайнмэдээг хамгаалан батлахад ч, хүлээстэй байхад ч та бүгд надтай хамт нигүүлслийг хуваалцдаг билээ. Христ Есүсийн сэтгэлээр та бүгдийг би хэрхэн үгүйлж байгаагийн гэрч нь Бурхан мөн. Хайр чинь мэдлэг ба бүх хэрсүү ухаанаар улам бүр бялхах болтугай гэж би залбирдаг. Ингэснээр та нар Христийн өдөр хүртэл цэвэр, гэмгүй байхын тулд аль сайныг дэмжих юм. Ингэхдээ Бурханы магтаал ба алдрын төлөө Есүс Христээр ирэх зөвт байдлын үр жимсээр дүүрэн байгтун.

ФИЛИППОЙ 1:2-11

ФИЛИППОЙ 1:2-11 АБ2004