ТООЛЛОГО 5:11-31

ТООЛЛОГО 5:11-31 Ариун Библи 2013 (АБ2013)

Тэгээд ЭЗЭН, Мосетэй ярин — Израилийн хөвгүүдтэй ярин тэдэнд ийн хэлтүгэй. “Хэрэв хэн нэгэн хүний эхнэр урван төөрөлдөж нөхөртөө үнэнч бус байсан бол, хэрэв өөр эр түүнтэй хурьцал үйлдсэн ч, энэ явдал нөхрийнх нь нүднээс далдлагдаж, ингэснээр өнөөх эмэгтэй өөрийгөө бузарласан хэдий ч тэр нь илчлэгдээгүй, түүний эсрэг ямар ч гэрч байхгүй мөн тэрээр үйлдэл дээрээ баригдаагүй боловч нөхөрт нь хардах сэтгэл төрж, тэрээр өөрийгөө бузарласан эхнэрээ хардвал, эсвэл эхнэр нь өөрийгөө бузарлаагүй байхад нөхөрт нь хардах сэтгэл төрж эхнэрээ хардвал, тэр хүн эхнэрээ тахилчид авчрах бөгөөд түүний өргөл болох ефагийн аравны нэг арвайн гурилыг авчрах ёстой. Энэ нь хардалтын идээн өргөл бөгөөд хилэнцийг сануулсан сануулгын идээн өргөл учир тэр үүн дээр тос асгаж болохгүй, гүгэл ч тавих ёсгүй. Тахилч өнөөх эмэгтэйг ойртуулж, ЭЗЭНий өмнө түүнийг зогсооно. Тахилч шавар саванд ариун усыг хийгээд, асрын шалан дээрх шорооноос авч түүнийгээ усанд хийнэ. Тахилч тэр эмэгтэйг ЭЗЭНий өмнө зогсоогоод, толгойг нь задгайлж, хардалтын идээн өргөл болох сануулгын идээн өргөлийг гарт нь өгнө. Тахилчийн гарт хараал авчрах гашуун ус байх болой. Тахилч өнөөх эмэгтэйгээр андгайлуулаад, тэр эмэгтэйд «Хэрэв ямар ч эр хүн чамтай унтаагүй бөгөөд чи нөхрийнхөө эсрэг бузар явдалд самуураагүй байх аваас хараал авчрах энэ гашуун уснаас чи чөлөөлөгдөнө. Хэрэв чи нөхрийнхөө эсрэг садарлан, өөрийгөө бузарлаж, нөхрөөс чинь өөр эр хүн чамтай хурьцал үйлдсэн байх аваас (тахилч өнөөх эмэгтэйгээр хараалын тангараг тавиулаад, эмэгтэйд) ЭЗЭН гуяыг чинь хатаан, хэвлийг чинь хөөлгөж ард олны чинь дунд чамайг хараал ба тангараг болгох болтугай. Хараал авчрах энэ ус чиний дотор орж, хэвлийг чинь хөөлгөн, гуяыг чинь хатааг» гэнэ. Өнөөх эмэгтэй «Амен, Амен» гэж хэлэг. Тахилч эдгээр хараалыг хуйлмал номд бичээд, түүнийгээ гашуун усанд угаана. Тэгээд тэр хараал авчрах гашуун усыг эмэгтэйд уулгана. Хараалыг авчрах гашуун ус түүний биед орон, гашууныг бий болгох ажгуу. Тахилч өнөөх эмэгтэйн гараас хардалтын идээн өргөлийг авч, уг идээн өргөлийг ЭЗЭНий өмнө даллан, тахилын ширээнд авчирна. Тахилч дурсгалын хувь болох идээн өргөлөөс атгыг авч, тахилын ширээн дээр шатаан уугиулаад, дараа нь тэр эмэгтэйд усыг уулгана. Эмэгтэйд усыг уулгахад хэрэв тэр эмэгтэй өөрийгөө бузарлан, нөхөртөө үнэнч бус байсан аваас хараал авчрах ус түүний биед орон гашууныг бий болгох бөгөөд түүний хэвлий хөөн, гуя нь хатаж, тэр эмэгтэй ард олныхоо дунд хараал болно. Хэрэв өнөөх эмэгтэй өөрийгөө бузарлаагүй бөгөөд цэвэр байх аваас тэр чөлөөлөгдөж, үр тогтох чадвар нь хэвээрээ байна. Хардалтын хууль энэ юм. Эхнэр нь нөхрийнхөө захиргаан дор байдаг атал самуурч, өөрийгөө бузарлаваас эсвэл нөхөрт нь хардах сэтгэл төрж, тэрээр эхнэрээ хардан эмэгтэйг ЭЗЭНий өмнө зогсоовоос тахилч энэ бүх хуулийг эмэгтэйд хэрэгжүүлэх ажгуу. Тэгээд нөхөр нь хилэнцээс цэвэрлэгдэж, харин эмэгтэй хилэнцээ үүрэх болно” гэж айлдлаа.

ТООЛЛОГО 5:11-31 Ариун Библи, 2004 (АБ2004)

Тэгээд ЭЗЭН Мосетэй ярин, айлдахдаа — Израилийн хөвгүүдтэй ярин тэдэнд ийнхүү хэлтүгэй. “Хэрэв хэн нэгэн хүний эхнэр төөрөлдөж, нөхөртөө үнэнч бус байж, өөр хүн түүнтэй хурьцал үйлдээд, энэ явдал нөхрийнх нь нүднээс далдлагдсан бөгөөд хэдийгээр өнөөх эмэгтэй өөрийгөө бузарласан ч тэр нь илчлэгдээгүй ба түүний эсрэг ямар ч гэрч байхгүй, үйлдэл дээрээ тэр баригдаагүй аваас, хэрэв нөхөрт нь хардах сэтгэл төрөн, эхнэр нь өөрийгөө бузарласан үед тэр эхнэрээ хардвал, эсвэл нөхөрт нь хардах сэтгэл төрөн, эхнэр нь өөрийгөө бузарлаагүй байхад эхнэрээ хардвал, тэр хүн өөрийн эхнэрийг тахилчид авчрах бөгөөд мөн түүний төлөө өргөл болгон ефагийн аравны нэг арвайн гурилыг авчрах ёстой. Энэ нь хардалтын идээн өргөл ба гэм буруугийн сануулга, дурсгалын идээн өргөл болох учир тэр үүн дээр тос асгаж болохгүй, гүгэл ч тавих ёсгүй. Тэгээд тахилч, өнөөх эмэгтэйг ойртуулан авчирч, ЭЗЭНий өмнө түүнийг зогсооно. Тахилч шавар саванд ариун усыг хийж аваад, асрын шалан дээрх шорооноос авч түүнийгээ усанд хийнэ. Тэгээд тахилч тэр эмэгтэйг ЭЗЭНий өмнө зогсоогоод, эмэгтэйн толгойн үсийг задгай тавьж, хардалтын идээн өргөл болох дурсгалын идээн өргөлийг гарт нь тавина. Тахилчийн гарт хараал авчрах гашуун ус байх болой. Тахилч өнөөх эмэгтэйгээр тангараг тавиулаад, тэр эмэгтэйд «Хэрэв ямар ч эр хүн чамтай унтаагүй бөгөөд нөхрийнхөө дор байгаа чи бузар явдал уруу төөрөөгүй байх аваас хараал авчрах энэ гашуун уснаас чи чөлөөлөгдөх болтугай. Харин хэрэв чи нөхрийн дор байдаг атал төөрөн, өөрийгөө бузарлан, нөхрөөс чинь ондоо эр хүн чамтай хурьцал үйлдсэн байх аваас, (Тэгээд тахилч мөнөөх эмэгтэйгээр хараалын тангаргийг тавиулаад, эмэгтэйд хандан) ЭЗЭН гуяыг чинь хатаан, хэвлийг чинь хөөлгөн, ард олны чинь дунд чамайг хараал, тангараг болгох болтугай. Хараал авчрах энэ ус ходоодонд чинь орж, хэвлийг чинь хөөлгөн, гуяыг чинь хатааг» гэнэ. Өнөөх эмэгтэй «Амен, Амен» хэмээн хэлэх ёстой. Тахилч эдгээр хараалуудыг хуйлмал номд бичээд, түүнийгээ гашуун усанд угаан арилгах болой. Тэгээд тэр хараал авчрах гашуун усыг эмэгтэйд уулгана. Ингэснээр хараалыг авчрах гашуун ус түүний биед орон, гашууныг бий болгох ажгуу. Тахилч өнөөх эмэгтэйн гараас хардалтын идээн өргөлийг авч, уг идээн өргөлийг ЭЗЭНий өмнө даллан, тахилын ширээнд авчирна. Тахилч дурсгалын өргөл болгон идээн өргөлөөс атгыг авч, түүнийг тахилын ширээн дээр шатаан уугиулаад, дараа нь тэр эмэгтэйд усыг уулгах болой. Эмэгтэйд усыг уулгахад, хэрэв тэр эмэгтэй өөрийгөө бузарлан, нөхөртөө үнэнч бус байсан бол хараал авчрах ус түүний биед орон гашууныг бий болгох ба түүний хэвлий хөөн, гуя нь хатаж, тэр эмэгтэй ард олныхоо дунд хараал болох болой. Харин хэрэв өнөөх эмэгтэй өөрийгөө бузарлаагүй бөгөөд цэвэр байх аваас тэр чөлөөлөгдөж, жирэмслэх чадвар нь хэвээрээ байна. Энэ бол хардалтын хууль юм. Эхнэр нь нөхрийн доор байдаг атал төөрч, өөрийгөө бузарлахад, эсвэл нөхөрт нь хардах сэтгэл төрөхөд тэр эхнэрээ хардаж, тэр эмэгтэйг ЭЗЭНий өмнө зогсоох ба тахилч энэ бүх хуулийг эмэгтэйд хэрэгжүүлэх ажгуу. Цаашилбал, нөхөр нь гэм буруугаас чөлөөлөгдөж, харин эмэгтэй гэм буруугаа үүрэх болно” гэлээ.