НЕХЕМИА 9:16-17
НЕХЕМИА 9:16-17 Ариун Библи, 2004 (АБ2004)
Гэвч тэд, манай өвөг дээдэс ихэрхэг байдал гаргав. Тэд зөрүүдлэн, Таны тушаалуудыг эс сонсов. Тэд сонсохоос татгалзан, Тэдний дунд Таны үйлдсэн гайхамшигт үйлсийг санасангүй. Тиймээс тэд зөрүүдлэн, Египет дэх боолчлол уруугаа буцахын тулд удирдагчийг томилов. Гэвч Та бол өршөөл уучлалын Бурхан, Нигүүлсэнгүй болоод өрөвч, уурлахдаа удаан, Хайр энэрлээр бялхам билээ. Та тэднийг орхисонгүй.
НЕХЕМИА 9:16-17 Ариун Библи 2013 (АБ2013)
Гэвч тэд, манай эцэг өвгөд давлиун хандав. Тэд зөрүүдлэн, тушаалуудыг тань эс сонсов. Тэд сонсохоос татгалзан, Тэдний дунд Таны үйлдсэн гайхамшигт үйлсийг санасангүй. Тиймээс тэдний шил нь татаж, тэрсэлсээр Египет дэх боолчлолдоо буцахын тулд удирдагчийг томилов. Гэвч Та өршөөл уучлалын Бурхан, Нигүүлсэнгүй болоод өрөвч, уурлахдаа удаан, Хайр энэрлээр бялхам билээ. Та тэднийг орхисонгүй.