МАРK 4:37-40
МАРK 4:37-40 Ариун Библи, 2004 (АБ2004)
Тэнд хүчит салхи үүсэж, давалгаа завийг нөмрөн ирж, завь хэдийн усанд автжээ. Есүс завины хитэгт дэр дэрлээд унтаж байлаа. Шавь нар нь Түүнийг сэрээж, Түүнд —Багш аа, бидний үхэх нь Танд хамаагүй гэж үү? гэлээ. Есүс сэрээд, салхийг буруушааж, нуурт —Чимээгүй. Намд гэж айлдав. Салхи зогсож, шуурга бүр нам гүм болов. Тэр тэдэнд —Та нар юунд ингэтлээ айна вэ? Та нарт яагаад итгэл байхгүй байдаг билээ? гэхэд
МАРK 4:37-40 Ариун Библи 2013 (АБ2013)
Их салхи босож, давалгаа завийг цохин, завь хэдийнээ усанд автжээ. Есүс харин завины хитэгт дэрэн дээр унтаж байлаа. Тэд Түүнийг сэрээж, Түүнд —Багш аа, бидний сүйрэх нь Танд хамаагүй гэж үү? гэлээ. Есүс сэрээд, салхийг зандарч, нуурт —Чимээгүй. Намд гэж хэлэв. Салхи зогсож бүр нам гүм болов. Тэр тэдэнд —Юунд айцгаана вэ? Та нарт яагаад итгэл алга байдаг билээ? гэхэд