МАТАЙ 23:23-39

МАТАЙ 23:23-39 Ариун Библи 2013 (АБ2013)

Хоёр нүүрт фарисайчууд, хуулийн багш та нар золгүй еэ! Та нар гаа, гоньд, зирааны аравны нэгийг өгдөг атлаа хуулийн чухал нөхцлүүд болох шударга ёс, өршөөл, итгэлийг орхигдуулдаг. Чухамдаа бусдыг нь ч орхилгүй, эдгээрийг үйлдэх ёстой байсан юм. Шумуулыг шүүгээд, тэмээг залгичихдаг сохор газарчид аа! Хоёр нүүрт фарисайчууд, хуулийн багш та нар золгүй еэ! Та нар аяга тавагныхаа гадна талыг нь цэвэрлэдэг ч дотор нь дээрэм тонуул, хувийн сонирхол дүүрэн аж. Сохор фарисай та эхлээд аяга, савныхаа дотор талыг цэвэрлэ. Тэгвэл гаднах нь ч мөн цэвэрхэн болно. Хоёр нүүрт фарисайчууд, хуулийн багш та нар золгүй еэ! Та нар цагаанаар будсан булшнууд шиг гаднаа сайхан харагддаг хэдий ч дотроо үхэгсдийн яс болоод бузар бүхнээр дүүрэн аж. Та нар ч гэсэн хүмүүсийн өмнө гаднаа зөвт мэт харагдавч, дотроо хоёр нүүр болон ёс бус явдлаар дүүрэн аж. Хоёр нүүрт фарисайчууд, хуулийн багш та нар золгүй еэ! Та нар эш үзүүлэгчдийн бунханг барьж, зөвтийн хөшөөг чимдэг. Тэгээд “Бид эцэг өвгөдийнхөө үед байсансан бол эш үзүүлэгчдийн цусыг урсгахад, тэдний хамсаатан болохгүй л байсан” гэдэг. Тэгснээрээ та нар өөрсдийгөө эш үзүүлэгчдийн амийг бүрэлгэгсдийн хөвгүүд гэдгээ гэрчилж байна. Та нар өвөг эцгүүдийнхээ гэмийн хэмжээг дүүргэдэг. Могойнууд аа, хорт могойн удам аа, тамын шийтгэлээс та нар яаж зугтаах вэ? Тиймээс, үзэгтүн. Би та нарт эш үзүүлэгчид ба мэргэд, хуулийн багш нарыг илгээж байна. Та нар тэдний заримыг алж, цовдолж, заримыг нь синагогууддаа ташуурдаж, хотоос хотод тэднийг хавчин мөшгөх болно. Зөвт нэгэн Абелын цуснаас авахуулаад сүм, тахилын ширээ хоёрын хооронд та нарын алсан Берехиагийн хүү Зехариагийн цус хүртэлх газар дээр урссан бүх зөвт цус та нар дээр ирнэ. Үнэнээр Би та нарт хэлье. Энэ бүх юм энэ үеийнхэн дээр ирнэ. Иерусалим аа, Иерусалим аа, эш үзүүлэгчдийг алж, өөрт нь илгээгдэгсдийг чулуугаар нүүлгэдэг хот оо. Тахиа дэгдээхэйнүүдээ далавчин дороо бөөгнүүлдэг шиг Би хүүхдүүдийг чинь цуглуулахыг хичнээн ч удаа хүслээ дээ. Харин та нар хүсээгүй. Харагтун, гэр чинь та нарт хоосон үлдэж байна. Учир нь Би та нарт хэлье. “Эзэний нэрээр Ирэгч нь ерөөлтэй еэ!” гэж хэлтлээ та нар Намайг харахгүй.

Хуваалцах
МАТАЙ 23 унших

МАТАЙ 23:23-39 Ариун Библи, 2004 (АБ2004)

Хоёр нүүрт хуулийн багш нар, фарисайчууд та нар золгүй еэ! Учир нь та нар гаа, гоньд, зирааны аравны нэгийг өгдөг атлаа хуулийн чухал нөхцлүүд болох шударга ёс, өршөөл, итгэлтэй байдлыг орхигдуулдаг. Чухамдаа бусдыг нь ч орхилгүй, эдгээрийг биелүүлэх ёстой байсан. Шумуулыг шүүгээд тэмээг залгичихдаг сохор газарчид аа! Хоёр нүүрт хуулийн багш нар, фарисайчууд та нар золгүй еэ! Учир нь та нар аяга тавагныхаа гадна талыг нь цэвэрлэдэг хэдий ч дотор нь дээрэм, хувийн сонирхол дүүрэн аж. Сохор фарисай та эхлээд аяга, савныхаа дотор талыг цэвэрлэ. Тэгвэл гаднах нь ч мөн цэвэрхэн болно. Хоёр нүүрт хуулийн багш нар, фарисайчууд та нар золгүй еэ! Учир нь та нар бол цагаанаар будсан булшнууд шиг гаднаа гоё сайхан харагддаг хэдий ч дотроо үхэгсдийн яс болоод бузар бүхнээр дүүрэн аж. Та нар ч гэсэн хүмүүсийн өмнө гаднаа зөвт хүмүүс мэт харагдавч, дотроо хоёр нүүрт зан болон хууль бус явдлаар дүүрэн аж. Хоёр нүүрт хуулийн багш нар, фарисайчууд та нар золгүй еэ! Учир нь та нар эш үзүүлэгчдийн бунханг барьж, зөвт хүмүүсийн хөшөөг чимдэг. Тэгээд “Хэрэв бид эцэг өвгөдийнхөө үед амьдарч байсан бол эш үзүүлэгчдийн цусыг урсгахад тэдний хамсаатан болохгүй л байсан” гэдэг. Тэгснээрээ та нар өөрсдийгөө эш үзүүлэгчдийн амийг бүрэлгэсэн хүмүүсийн хөвгүүд гэдгээ гэрчилдэг. Та нар өвөг эцгүүдийнхээ гэмийн хэмжээг дүүргэ. Могойнууд аа, хорт могойн удам аа, тамын шийтгэлээс та нар яаж зугтаах вэ? Тиймээс, үзэгтүн. Би та нар уруу эш үзүүлэгчид ба мэргэн хүмүүс, хуулийн багш нарыг илгээж байна. Та нар тэдний заримыг алж, цовдолж, заримыг нь өөрсдийн синагогуудад ташуурдаж, хотоос хотод тэднийг хавчин мөшгөх болно. Зөвт нэгэн Абелын цуснаас авахуулаад сүм болоод тахилын ширээ хоёрын хооронд та нарын алсан Берехиагийн хүү Зехариагийн цус хүртэлх газар дээр урссан бүх зөвт хүний цус та нар дээр ирнэ. Үнэнээр Би та нарт хэлье. Энэ бүх юмс энэхүү үеийнхэн дээр ирнэ. Иерусалим аа, Иерусалим аа, чи эш үзүүлэгчдийг алж, чам уруу илгээгдсэн хүмүүс уруу чулуу нүүлгэдэг. Тахиа дэгдээхийнүүдээ далавчин доороо бөөгнүүлдэг шиг Би чиний хүүхдүүдийг цуглуулахыг хичнээн ч удаа хүслээ дээ. Харин та нар хүсээгүй. Харагтун, гэр чинь та нарт хоосон үлдэж байна. Учир нь Би та нарт хэлье. Та нар үүнээс хойш “Эзэний нэрээр Ирэгч ерөөлтэй еэ!” гэж хэлтлээ Намайг огт харахгүй.