МАТАЙ 2:9-12
МАТАЙ 2:9-12 Ариун Библи, 2004 (АБ2004)
Тэд хааны айлдварыг сонсоод замдаа гарав. Тэгтэл тэдний зүүнтээд харсан од тэдний өмнө явсаар Хүүхдийн байсан газар хүрээд тогтов. Тэд одыг хараад, үлэмж баяр хөөр болж ихэд баярлажээ. Тэгээд гэрт орж, эх Мариагийн хамт байгаа Хүүг хараад сөгдөн, Түүнд мөргөж, эрдэнэсийн хайрцгаа нээгээд алт, гүгэл, мирийг бэлэг болгон барив. — Херод уруу бүү буцаж оч гэж Бурхан зүүдэнд нь анхааруулсанд, тэд ондоо замаар нутгийн зүг одлоо.
МАТАЙ 2:9-12 Ариун Библи 2013 (АБ2013)
Тэд хааны айлдварыг сонсоод замдаа гарав. Үзэгтүн, тэгтэл зүүнтээд тэдний харсан од өмнө нь явсаар хүүхдийн байсан газар хүрээд тогтжээ. Тэд одыг хараад, үлэмж баяр хөөрөөр бялхав. Тэгээд гэрт орж, эх Мариагийнхаа хамт буй хүүхдийг хараад, сөгдөн Түүнд мөргөж, эрдэнэсийн хайрцгаа нээгээд алт, гүгэл, миррийг бэлэг болгон өргөв. — Херод дээр буцаж бүү оч гэж зүүдэнд нь Бурхан анхааруулсанд тэд өөр замаар нутгийн зүг одлоо.