МАТАЙ 14:30-33
МАТАЙ 14:30-33 Ариун Библи 2013 (АБ2013)
Харин Петр ширүүн салхи хараад айн живж эхлэв. Тэгээд —Эзэн, намайг авраач гэж орилоход нь Есүс тэр даруй гар сунган түүнийг зуурч —Өчүүхэн итгэлтэн минь ээ, чи юунд эргэлзэв? гэлээ. Тэр хоёрыг завин дээр гарахад салхи зогсжээ. Завин дээр байгсад Түүнд мөргөж —Та үнэхээр Бурханы Хүү мөн гэцгээв.
Хуваалцах
МАТАЙ 14 уншихМАТАЙ 14:30-33 Ариун Библи, 2004 (АБ2004)
Харин Петр салхи хараад, айн, живж эхлэв. Тэгээд —Эзэн, намайг авраач гэж орилоход нь, Есүс тэр даруй гараа сунган, түүнийг зууран, —Бага итгэлт минь, чи юунд эргэлзэв? гэжээ. Тэр хоёрыг завин дээр гарахад, салхи зогсжээ. Завин дээр байсан хүмүүс Түүнд мөргөж —Та бол үнэхээр Бурханы Хүү мөн гэцгээв.
Хуваалцах
МАТАЙ 14 унших