ЛУК 8:40-48

ЛУК 8:40-48 Ариун Библи, 2004 (АБ2004)

Буцаж ирэхэд нь олон түмэн Есүсийг угтан авав. Учир нь тэд бүгд Түүнийг хүлээж байсан билээ. Үзэгтүн, синагогийн ахлагч Иайр гэгч хүн тэнд байсан бөгөөд Есүсийн хөлд унаж, гэртээ очихыг Түүнээс гуйжээ. Учир нь Иайр арван хоёр настай ганц охинтой байсан бөгөөд тэр нь үхлүүт байв. Есүсийг явахад цугласан олон Түүнийг бүчин шахаж байлаа. Нэгэн эмэгтэй арван хоёр жилийн турш цус алддаг өвчтэй байсан бөгөөд хэн ч түүнийг эдгээж чадаагүй ажээ. Тэр эмэгтэй Есүсийн ард очиж, хувцасных нь хормойд гар хүртэл тэр даруй цус алдах нь зогсов. Есүс —Хэн Надад хүрэв? гэхэд бүгд л үүнийг үгүйсгэв. Петр Түүнд —Эзэнтэн, энэ олон хүн Таныг бүчин, шахаж байна шүү дээ гэж хэлэхэд харин Есүс —Хэн нэг нь Надад хүрсэн. Учир нь Надаас хүч гарахыг Би мэдэрсэн гэжээ. Өнөөх эмэгтэй анзаарагдахгүй өнгөрөөгүйгээ мэдээд, айн чичирсээр ирж Түүний өмнө унаж, ямар шалтгаанаар Түүнд хүрсэн хийгээд хэрхэн тэр даруй эдгэрснээ бүх хүмүүсийн өмнө ярилаа. Есүс түүнд —Охин минь, итгэл чинь чамайг эрүүл болголоо. Амар тайван яв даа гэв.

Хуваалцах
ЛУК 8 унших

ЛУК 8:40-48 Ариун Библи 2013 (АБ2013)

Буцаж ирэхэд нь ард олон Есүсийг угтан авав. Тэд бүгд Түүнийг хүлээж байлаа. Үзэгтүн, синагогийн ахлагч Иаир гэгч хүн тэнд байсан бөгөөд Есүсийн хөлд унаж, гэрт нь ирэхийг Түүнээс гуйжээ. Учир нь тэрээр арван хоёр настай ганц охинтой байсан бөгөөд тэр нь үхлүүт байв. Есүсийг явахад цугласан олон Түүнийг бүчин шахаж байлаа. Арван хоёр жилийн турш цус алддаг өвчтэй байсан нэгэн эмэгтэй байв. Тэрээр хамаг байдгаа эмч нарт өгсөн ч хэн нь ч түүнийг эдгээж чадаагүй ажээ. Тэр эмэгтэй Есүсийн ард нь очоод дээлийнх нь хормойд гар хүрмэгц даруй цус гоожих нь зогсов. Есүс —Хэн Надад хүрэв? гэхэд бүгд л үүнийг үгүйсгэв. Петр Түүнд —Эзэнтэн, энэ олон хүн Таныг бүчин, шахаж байна шүү дээ гэж хэлэхэд харин Есүс —Хэн нэг нь Надад хүрсэн. Надаас хүч гарахыг Би мэдэрсэн гэжээ. Өнөөх эмэгтэй анзаарагдахгүй өнгөрөөгүйгээ мэдээд, айн чичирсээр ирж Түүний өмнө унан, ямар шалтгаанаар Түүнд хүрсэн хийгээд хэрхэн тэр даруй эдгэснээ бүх хүмүүсийн өмнө ярилаа. Есүс түүнд —Охин минь, итгэл чинь чамайг аврав. Амар тайван яв даа гэв.

Хуваалцах
ЛУК 8 унших