ЛУК 5:8-11
ЛУК 5:8-11 Ариун Библи 2013 (АБ2013)
Үүнийг үзсэн Симон Петр, Есүсийн хөлд унаад —Эзэн, намайг орхиоч! Би нүгэлт хүн гэлээ. Энэ загасчлалаас болж тэр болон нөхөд нь бүр цочирджээ. Мөн Симоны хамтрагчид болох Зебедеен хөвгүүд Иаков, Иохан хоёр ч гайхаж хоцров. Тэгтэл Есүс, Симонд —Бүү ай! Үүнээс хойш чи хүмүүсийг загасчлах болно гэв. Тэгээд тэд завиа эрэгт татан гаргаад, бүхнээ орхин, Түүнийг дагалаа.
ЛУК 5:8-11 Ариун Библи, 2004 (АБ2004)
Харин Симон Петр үүнийг хараад, Есүсийн хөлд унаад —Эзэн, би нүгэлт хүн тул надаас холдооч! гэлээ. Энэ загасчлалаас болж тэр болон түүний нөхөд бүр гайхаж орхижээ. Түүнчлэн Симоны хамтрагчид болох Зебедеен хөвгүүд Иаков, Иохан хоёр ч гайхаж хоцров. Тэгтэл Есүс Симонд хандан —Бүү ай! Үүнээс хойш чи хүмүүсийг загасчлах болно гэв. Тэгээд тэд завиа эрэгт хүргээд бүхнийг орхин, Түүнийг дагалаа.