ЛУК 5:8-11
ЛУК 5:8-11 АБ2004
Харин Симон Петр үүнийг хараад, Есүсийн хөлд унаад —Эзэн, би нүгэлт хүн тул надаас холдооч! гэлээ. Энэ загасчлалаас болж тэр болон түүний нөхөд бүр гайхаж орхижээ. Түүнчлэн Симоны хамтрагчид болох Зебедеен хөвгүүд Иаков, Иохан хоёр ч гайхаж хоцров. Тэгтэл Есүс Симонд хандан —Бүү ай! Үүнээс хойш чи хүмүүсийг загасчлах болно гэв. Тэгээд тэд завиа эрэгт хүргээд бүхнийг орхин, Түүнийг дагалаа.