ЛУК 20:41-47
ЛУК 20:41-47 Ариун Библи 2013 (АБ2013)
Тэр тэдэнд —Христ бол Давидын хүү гэж тэд яагаад ярина вэ? Давид өөрөө Дуулал номд “ЭЗЭН миний Эзэнд «Баруун талд минь залрагтун. Би дайснуудыг чинь Чиний хөлийн гишгүүр болгох хүртэл залрагтун» гэж айлдав” гэсэн. Давид Түүнийг “Эзэн” хэмээн дууддаг бол, Тэр яаж түүний хүү байх билээ? гэв. Ард олныг бүгдээр ийн сонсож байх зуурт Тэр шавь нартаа — Хуулийн багш нараас сэрэмжлэгтүн. Тэд урт дээлтэй явж, гудамж зээл дээр хүндлүүлэн мэндлүүлэх дуртай. Мөн тэд синагогуудад тэргүүн суудалд, найран дээр хойморт залрах дуртай бөгөөд бэлэвсэн эмэгтэйчүүдийн гэр орныг цөлмөж, удаан залбирч буй дүр үзүүлдэг. Эдгээр нь үлэмжийн ял хүртэнэ гэв.
ЛУК 20:41-47 Ариун Библи, 2004 (АБ2004)
Тэр тэдэнд —Христ бол Давидын Хүү мөн гэж тэд яагаад ярина вэ? Давид өөрөө Дуулал номд “Эзэн миний Эзэнд «Миний баруун гарт залрагтун. Ингэхдээ дайснуудыг чинь Би Чиний хөлийн гишгүүр болгох хүртэл болой» гэж айлдав” гэсэн. Давид Түүнийг “Эзэн” гэсэн юм бол, Тэр хэрхэн түүний хүү нь байж таарах билээ? гэв. Тийнхүү бүх ард олныг сонсож байх зуур Тэр шавь нартаа — Урт дээлтэй явах дуртай, зах зээл дээр хүндлүүлэн мэндлүүлэх, синагогт тэргүүн суудалд болоод найран дээр хойморт залрахыг дурлагч хуулийн багш нараас болгоомжлогтун. Тэд бэлэвсэн эмэгтэйчүүдийн гэр орныг цөлмөж, удаан залбирч буй дүр үзүүлдэг. Ийм хүмүүс үлэмжийн ял хүртэнэ гэв.