ЛУК 15:25-32

ЛУК 15:25-32 Ариун Библи, 2004 (АБ2004)

Ууган хүү нь талбай дээрээ байжээ. Тэр буцаж, гэртээ ойртон ирэхдээ дуу хуур, бүжиглэх чимээг сонсоод, зарц нарынхаа нэгийг дуудаж, юу болоод байгааг асууж шалгаав. Тэр түүнд “Дүү чинь ирсэн. Таны эцэг түүнийг эсэн мэнд эргэж ирсэнд тарган тугал нядлуулав” гэжээ. Харин ууган хүү нь уурлаж, дотогш орохыг хүссэнгүй. Тэгтэл эцэг нь гарч ирээд түүнийг аргадан гуйж эхлэв. Хүү нь түүнд “Хар, олон жилийн турш би танд зарагдаж байна. Би хэзээ ч таны тушаасныг зөрчиж байгаагүй. Гэвч анд нөхөдтэйгөө баярлах үед минь та ганц ишиг ч надад өгч байгаагүй. Харин хөрөнгийг чинь янхнуудтай нийлж цөлмөсөн энэ хүүгээ ирэхэд нь түүнд зориулж тарган тугал нядалж байдаг” гэхэд эцэг нь “Миний хүү, чи үргэлж надтай хамт байсан. Минийх гэсэн бүхэн чинийх шүү дээ. Харин чиний энэ дүү үхсэн байсан. Гэтэл амьдарчээ. Алдагдсан боловч олдлоо. Иймээс бид баярлан цэнгэх ёстой” гэв гэжээ.

Хуваалцах
ЛУК 15 унших

ЛУК 15:25-32 Ариун Библи 2013 (АБ2013)

Ууган хүү нь талбай дээрээ байжээ. Тэр буцаж гэртээ ойртон ирэхдээ дуу хуур, бүжиглэх чимээг сонсоод, зарц нарынхаа нэгийг дуудаж, юу болоод байгааг асуув. Тэр түүнд “Дүү чинь ирсэн. Таны эцэг түүнийг эсэн мэнд эргэж ирсэнд тарган тугал нядлуулав” гэжээ. Харин ууган хүү нь уурлаад, дотогш орохыг ч хүссэнгүй. Тэгтэл эцэг нь гарч ирээд түүнийг аргадан гуйж эхлэв. Хүү нь түүнд “Хар, олон жилийн турш би танд зарагдаж байна. Би хэзээ ч таны тушаасныг зөрчиж байгаагүй. Гэвч анд нөхөдтэйгөө баярлах үед минь та ганц ишиг ч надад өгч байгаагүй. Харин хөрөнгийг чинь янхнуудтай нийлж цөлмөсөн энэ хүүгээ ирэхэд нь түүнд зориулж тарган тугал нядалж байдаг” гэхэд эцэг нь “Хүү минь, чи үргэлж надтай хамт байсан. Минийх гэсэн бүхэн чинийх шүү дээ. Харин энэ дүү чинь үхсэн байсан. Гэтэл амилжээ. Алдагдсан боловч олдлоо. Иймээс бид баярлан цэнгэх ёстой” гэв гэжээ.

Хуваалцах
ЛУК 15 унших

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна