ЛУК 10:21-22
ЛУК 10:21-22 Ариун Библи, 2004 (АБ2004)
Тэр мөчид Есүс Ариун Сүнс дотор үлэмжээр баярлаж, —Тэнгэр газрын Эзэн, Эцэг Таныгаа Би магтъя. Та эдгээр зүйлсийг мэргэн хүмүүс, ухаантнаас нуун далдалж, балчир хүүхдүүдэд илчилсэн билээ. Тийм ээ, Эцэг минь, ингэх нь Таны мэлмийд тааламжтай байсан. Бүх юмсыг Эцэг минь Надад өгсөн. Эцэгээс минь өөр хэн ч Хүү хэн болохыг үл мэднэ. Хүүгээс өөр хэн ч, мөн Хүү Өөрийгөө илчлэхийг хүссэн тэр нэгнээс өөр хэн ч Эцэгийг хэн болохыг үл мэднэ гээд
ЛУК 10:21-22 Ариун Библи 2013 (АБ2013)
Тэр мөчид Есүс Ариун Сүнс дотор хөөрөн баясаж, —Аав тандаа талархъя, тэнгэр газрын Эзэн минь. Цэцэд хийгээд ухаантнаас нууцалсан зүйлээ балчир хүүхдүүддээ илчлэв. Тийм ээ, Аав минь, учир нь энэ нь Таны өмнө тааллыг олсон билээ. Надад өгөгдсөн бүгд Эцэгээс агаад Эцэгээс өөр хэн ч Хүүг хэн гэдгийг мэдэхгүй. Хүү ба Хүүгийн Эцэгээ илчлэхийг хүссэн хүнээс өөр хэн ч Эцэгийг хэн гэдгийг мэдэхгүй гээд