ЛУК 10:21-22

ЛУК 10:21-22 АБ2004

Тэр мөчид Есүс Ариун Сүнс дотор үлэмжээр баярлаж, —Тэнгэр газрын Эзэн, Эцэг Таныгаа Би магтъя. Та эдгээр зүйлсийг мэргэн хүмүүс, ухаантнаас нуун далдалж, балчир хүүхдүүдэд илчилсэн билээ. Тийм ээ, Эцэг минь, ингэх нь Таны мэлмийд тааламжтай байсан. Бүх юмсыг Эцэг минь Надад өгсөн. Эцэгээс минь өөр хэн ч Хүү хэн болохыг үл мэднэ. Хүүгээс өөр хэн ч, мөн Хүү Өөрийгөө илчлэхийг хүссэн тэр нэгнээс өөр хэн ч Эцэгийг хэн болохыг үл мэднэ гээд