ГАШУУДАЛ 3:20-25
ГАШУУДАЛ 3:20-25 Ариун Библи 2013 (АБ2013)
Ахуй сэтгэл минь үүнийг санах тусам Алд биедээ агшиж гудайв. Гэвч оюун бодолдоо тунгаах тусам Найдвар бас надад байна аа. ЭЗЭНий хайр энэрэл дуусдаггүй Өршөөл юунд нь төгсгөл үгүй. Өглөө бүр энэ нь цоо шинэ. Таны итгэлт байдал юутай аугаа вэ. “ЭЗЭН миний хувь” гэж Амин сэтгэлээсээ Би өгүүлдэг “Түүнд л хамаг найдлага минь буй” Хүсэн хүлээгсэд хийгээд Өөрийг нь хайгсдад ЭЗЭН сайн.
ГАШУУДАЛ 3:20-25 Ариун Библи, 2004 (АБ2004)
Миний сэтгэл үнэхээр дурсан санаж, миний дотор бөхийсөн байна. Үүнийг би оюун бодолдоо дурсан саналаа, тиймээс надад найдвар бий. ЭЗЭНий хайр энэрэл үнэндээ хэзээ ч дуусахгүй. Учир нь Түүний өршөөл хэзээ ч унахгүй. Тэдгээр нь өглөө бүр шинэ юм. Таны итгэлтэй байдал агуу ажээ. “ЭЗЭН бол миний хувь” гэж сэтгэл минь хэлж байна. “Тийм учраас би Түүнд найддаг”. Түүнийг хүлээгсдэд, Түүнийг хайсан хүнд ЭЗЭН сайн ажээ.