ГАШУУДАЛ 3:20-25

ГАШУУДАЛ 3:20-25 АБ2004

Миний сэтгэл үнэхээр дурсан санаж, миний дотор бөхийсөн байна. Үүнийг би оюун бодолдоо дурсан саналаа, тиймээс надад найдвар бий. ЭЗЭНий хайр энэрэл үнэндээ хэзээ ч дуусахгүй. Учир нь Түүний өршөөл хэзээ ч унахгүй. Тэдгээр нь өглөө бүр шинэ юм. Таны итгэлтэй байдал агуу ажээ. “ЭЗЭН бол миний хувь” гэж сэтгэл минь хэлж байна. “Тийм учраас би Түүнд найддаг”. Түүнийг хүлээгсдэд, Түүнийг хайсан хүнд ЭЗЭН сайн ажээ.