ИОНА 2:1-10

ИОНА 2:1-10 Ариун Библи 2013 (АБ2013)

Тэгээд Иона загасны гэдсэн дотроос, Бурхан ЭЗЭНдээ залбиран хэлэхдээ: —Зовлон шаналангийн дундаас ЭЗЭНийг дуудахад Тэр надад хариуллаа. Үхэгсдийн орны гүнээс тусламж гуйн хашхирахад Та дууг минь сонслоо. Та намайг гүн уруу, Далайн зүрхэнд хаясанд Усны урсгал намайг нөмөрчээ. Таны бүх долгион, их давалгаа дээгүүр минь өнгөрсөн. “Би мэлмийнээс тань зайлуулагдсан ч Ариун сүмийг тань дахин үзнэ” гэж би хэлэв. Ус намайг аминд хүртэл хүрээлж, Оёоргүй гүн намайг нөмөрч, Толгойг минь замаг Уулсын уг уруу ороов. Хөндөл нь надад үүрд хаалттай Тэр газар уруу би уруудлаа. Гэсэн ч Бурхан ЭЗЭН минь, Амийг минь Та нүхнээс гаргалаа. Ухаан балартах үедээ ЭЗЭНийг би санав. Залбирал минь Танд, Ариун сүмд тань хүрлээ. Хоосон шүтээнүүдийг хүндэтгэгчид Итгэмжит байдлаа умартдаг бол Талархлын дуугаар Танд Тахил өргөнө, би. Тангараг юугаа биелүүлнэ, би. Аврал ЭЗЭНээс ирдэг! гэхэд ЭЗЭН загасанд тушааж тэрээр Ионаг хуурай газар бөөлжин гаргав.

Хуваалцах
ИОНА 2 унших

ИОНА 2:1-10 Ариун Библи, 2004 (АБ2004)

Тэгээд Иона загасны гэдсэн дотроос өөрийн Бурхан ЭЗЭНд залбирсан. Тэр —Би өөрийн зовлон гунигаас ЭЗЭНийг дуудахад Тэр надад хариулсан. Үхэгсдийн орны гүнээс тусламж гуйн хашхирахад Та миний дууг сонссон. Учир нь Та намайг гүн уруу, далайн зүрх уруу хаясан бөгөөд усны урсгал намайг нөмөрчээ. Таны бүх сүйтгэгчид болон их давалгаанууд миний дээгүүр өнгөрсөн. Иймээс би “Би Таны мэлмийнээс зайлуулагдсан. Гэсэн ч би Таны ариун сүмийг дахин үзнэ” гэж хэлэв. Ус намайг үхлийн ирмэгт хүртэл залгиж, гүн их ус намайг нөмрөн, усны ургамал миний толгойг ороов. Би уулсын бэл уруу уруудан, дэлхий өөрийн хаалтнуудтайгаа миний эргэн тойронд мөнхөд байлаа. Гэвч, миний Бурхан ЭЗЭН, Та миний амийг нүхнээс гаргасан. Би ухаан балартах үедээ ЭЗЭНийг санав. Миний залбирал Тан уруу, Таны ариун сүмд хүрсэн билээ. Хий хоосон шүтээнүүдийг хүндэтгэдэг хүмүүс өөрсдийн итгэмжит байдлыг умартдаг. Харин би талархлын дуугаар Танд тахил өргөнө. Юу тангарагласнаа би биелүүлнэ. Аврал ЭЗЭНээс ирдэг юм гэж хэлэв. Тэгэхэд ЭЗЭН загасанд тушаасанд, тэр нь бөөлжин Ионаг хуурай газар гаргав.

Хуваалцах
ИОНА 2 унших