Иона 2

2
Талархлын дуулал
1Тэгээд Иона загасны гэдсэн дотроос, Бурхан ЭЗЭНдээ залбиран 2хэлэхдээ:
—Зовлон шаналангийн дундаас ЭЗЭНийг дуудахад
Тэр надад хариуллаа.
Үхэгсдийн орны гүнээс тусламж гуйн хашхирахад
Та дууг минь сонслоо.
3Та намайг гүн уруу,
Далайн зүрхэнд хаясанд
Усны урсгал намайг нөмөрчээ.
Таны бүх долгион, их давалгаа дээгүүр минь өнгөрсөн.
4“Би мэлмийнээс тань зайлуулагдсан ч
Ариун сүмийг тань дахин үзнэ” гэж би хэлэв.
5Ус намайг аминд хүртэл хүрээлж,
Оёоргүй гүн намайг нөмөрч,
Толгойг минь замаг
6Уулсын уг уруу ороов.
Хөндөл нь надад үүрд хаалттай#2:6 үүрд хаалттай газар: Үхэгсдийн орныг хэлж байна. 2:2 үз.
Тэр газар уруу би уруудлаа.
Гэсэн ч Бурхан ЭЗЭН минь,
Амийг минь Та нүхнээс гаргалаа.
7Ухаан балартах үедээ
ЭЗЭНийг би санав.
Залбирал минь Танд,
Ариун сүмд тань хүрлээ.
8Хоосон шүтээнүүдийг хүндэтгэгчид
Итгэмжит байдлаа умартдаг бол
9Талархлын дуугаар Танд
Тахил өргөнө, би.
Тангараг юугаа биелүүлнэ, би.
Аврал ЭЗЭНээс ирдэг! гэхэд
10ЭЗЭН загасанд тушааж тэрээр Ионаг хуурай газар бөөлжин гаргав.

Одоогоор Сонгогдсон:

Иона 2: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү