ИОВ 33:13-29

ИОВ 33:13-29 Ариун Библи, 2004 (АБ2004)

Хийсэн бүгдээ тайлагнадаггүй хэмээн юунд чи Түүний эсрэг гомдоллоно вэ? Бурхан нэг янзаар, мөн нөгөө янзаар дахин хэлдэг боловч үнэндээ хэн ч анзаардаггүй. хэн ч үүнийг ойшоодоггүй юм. Гүн нойр хүмүүсийг хучин, хүмүүс орондоо дуг хийх зуур тэдэн дээр гүн нойр ирэхэд зүүд буюу шөнийн үзэгдэл дотор, тэгэхэд л Тэрээр хүний чихийг нээж, тэдний заавруудыг битүүмжилдэг нь Тэрээр хүнийг явдлаас нь эргүүлж, бардамналаас барихын тулд билээ. Тэрээр хүний сэтгэлийг нүхнээс, түүний амийг Үхэгсдийн оронд орохоос буцаан татдаг. Хүн бас орон дотроо өвчин шаналлаар, ясандаа ихсэж буй янгиналаар шийтгэгдсэн билээ. Ингэснээр түүний амь талхыг, түүний сэтгэл дуртай хоолоо жигшдэг. Түүний махан бие ядраад хатан хорчийж, харагддаггүй байсан яснууд нь ил гарч ирдэг. Тэгээд түүний сэтгэл нүхэнд, түүний амь үхлийг авчрагчид уруу ойртдог ажээ. Хэрэв тэр хүнд зөвийг нь мэдүүлж өгөхөөр түүний төлөө зуучлагч тэнгэр элч мянгын дунд нэг байвал, тэр нь өнөөх хүнийг нигүүлсэж, “Нүхэнд унахаас түүнийг авар. Би золиосыг олов” хэмээг. Түүний махан бие залуу үеийнхээс ч илүү сэргэг болог. Тэрээр залуугийнхаа хүч тэнхээтэй өдрүүдэд буцаж очиг. Тэгэхэд тэрээр Бурханд залбирах бөгөөд Бурхан түүнийг хүлээн авна. Ингэснээр тэрээр Түүний нүүр уруу баяртайгаар харах бөгөөд Тэр Өөрийн үнэн зөвийг хүнд сэргээх болно. Тэрээр хүмүүст дуулж “Би нүгэл хийж, зөвийг үгүйсгэсэн бөгөөд энэ нь надад ханамжийг өгсөнгүй. Тэрээр миний сүнсийг нүхэнд унахаас зольсон бөгөөд миний амь гэрлийг үзнэ” гэх болно. Үзэгтүн, Бурхан үүнийг хүнд олонх тохиолдолд үйлддэг нь

Хуваалцах
ИОВ 33 унших

ИОВ 33:13-29 Ариун Библи 2013 (АБ2013)

Юм бүхэнд минь хариулдаггүй гэж юунд чи Түүний эсрэг гомдоллоно вэ? Бурхан нэг удаа мөн хоёр удаа хэлдэг боловч хэн ч үүнийг ойшоодоггүй юм. Хүмүүсийг гүн нойр хучин, хэвтэр дээрээ дугхийх зуур зүүд буюу шөнийн үзэгдэл дотор, Хүний чихийг тэгэхэд л Тэр нээж, Хатуу анхааруулж айлгадаг нь Саар явдлаас нь хүнийг эргүүлж, Сайрхал бардамналыг нь үгүй хийхийн тулд билээ. Ийнхүү Тэрээр хүний сэтгэлийг нүхнээс аварч, тэдний амийг Үхэгсдийн орноос гэтэлгэдэг. Өвчин шаналлаар тэд орондоо хэвтэж Үргэлжийн тэмцэлдээнд яс нь янгинан шийтгэгддэг. Ингэснээр амь гол нь талхыг Дуршил хүсэл нь хоолыг жигшдэг. Тэгэхэд бие махбод хатан хорчийж, үзэгдэхгүй болж, харагддаггүй байсан яс нь ил гарч ирдэг. Ийнхүү тэрээр нүхэндээ, амь нь үхэл учруулагсдад ойртдог ажээ. Хэрэв тэр хүнийг зөвт болохыг нь бидэнд тунхаглах, Түүний төлөө зуучлагч тэнгэрэлч мянгын дунд нэг байгаад Тэр нь өнөөх хүнийг нигүүлсэж, “Түүнийг нүхэнд унахаас авар. Төлөөсийг нь би олов” гэвэл Махбод нь идэр үеийнх шигээ сэргэг болог. Залуугийнхаа өдрүүдэд байсан хүч нь эргэж ирэг. Тэгээд Бурханд тэр залбирахад Түүнийг Бурхан хүлээн авна. Түүний нүүр уруу баяртайгаар харна, тэрээр, Тэр ч зөвт байдлыг нь дүүрэн хариулна. Тэрээр хүмүүст дуулж, тунхаглахдаа “Нүгэл хийж, зөвийг гажуудуулахад минь Надад хариу эс ирэв. Нүхэнд унаж үхэх амийг минь Тэр золин, амьдралд минь гэрэл үзүүлэв” гэх болно. Үзэгтүн, Бурхан үүнийг хүнд гурвантаа үйлддэг нь

Хуваалцах
ИОВ 33 унших

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна