ИОВ 33:13-29

ИОВ 33:13-29 АБ2004

Хийсэн бүгдээ тайлагнадаггүй хэмээн юунд чи Түүний эсрэг гомдоллоно вэ? Бурхан нэг янзаар, мөн нөгөө янзаар дахин хэлдэг боловч үнэндээ хэн ч анзаардаггүй. хэн ч үүнийг ойшоодоггүй юм. Гүн нойр хүмүүсийг хучин, хүмүүс орондоо дуг хийх зуур тэдэн дээр гүн нойр ирэхэд зүүд буюу шөнийн үзэгдэл дотор, тэгэхэд л Тэрээр хүний чихийг нээж, тэдний заавруудыг битүүмжилдэг нь Тэрээр хүнийг явдлаас нь эргүүлж, бардамналаас барихын тулд билээ. Тэрээр хүний сэтгэлийг нүхнээс, түүний амийг Үхэгсдийн оронд орохоос буцаан татдаг. Хүн бас орон дотроо өвчин шаналлаар, ясандаа ихсэж буй янгиналаар шийтгэгдсэн билээ. Ингэснээр түүний амь талхыг, түүний сэтгэл дуртай хоолоо жигшдэг. Түүний махан бие ядраад хатан хорчийж, харагддаггүй байсан яснууд нь ил гарч ирдэг. Тэгээд түүний сэтгэл нүхэнд, түүний амь үхлийг авчрагчид уруу ойртдог ажээ. Хэрэв тэр хүнд зөвийг нь мэдүүлж өгөхөөр түүний төлөө зуучлагч тэнгэр элч мянгын дунд нэг байвал, тэр нь өнөөх хүнийг нигүүлсэж, “Нүхэнд унахаас түүнийг авар. Би золиосыг олов” хэмээг. Түүний махан бие залуу үеийнхээс ч илүү сэргэг болог. Тэрээр залуугийнхаа хүч тэнхээтэй өдрүүдэд буцаж очиг. Тэгэхэд тэрээр Бурханд залбирах бөгөөд Бурхан түүнийг хүлээн авна. Ингэснээр тэрээр Түүний нүүр уруу баяртайгаар харах бөгөөд Тэр Өөрийн үнэн зөвийг хүнд сэргээх болно. Тэрээр хүмүүст дуулж “Би нүгэл хийж, зөвийг үгүйсгэсэн бөгөөд энэ нь надад ханамжийг өгсөнгүй. Тэрээр миний сүнсийг нүхэнд унахаас зольсон бөгөөд миний амь гэрлийг үзнэ” гэх болно. Үзэгтүн, Бурхан үүнийг хүнд олонх тохиолдолд үйлддэг нь

ИОВ 33:13-29 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна