ИОХАН 16:4-15

ИОХАН 16:4-15 Ариун Библи, 2004 (АБ2004)

Тэдний цаг ирэх үед та нарт тэдний тухай ярьсныг сануулахын тулд Би эдгээрийг хэлсэн юм. Би та нартай хамт байсан учир үүнийг та нарт эхлээд хэлээгүй. Харин одоо Би Намайг Илгээгч уруу явж байна. Гэтэл та нарын нэг нь ч Надаас “Та хаашаа явж байна?” гэж асуухгүй байна. Харин Би эдгээрийг та нарт хэлсэн учраас та нарын зүрх сэтгэл уй гашуугаар дүүрэв. Харин Би та нарт үнэнийг хэлж байна. Миний явах нь та нарт хэрэгтэй. Хэрэв Би явахгүй бол Туслагч та нар уруу ирэхгүй. Харин Би явбал Өөрөө Түүнийг та нар уруу илгээнэ. Тэр ирэхдээ нүгэл, зөвт байдал хийгээд шүүлтийн талаар ертөнцийг зэмлэнэ. Нүглийн хувьд, учир нь тэд Надад итгэдэггүй. Зөвт байдлын хувьд, учир нь Би Эцэгтээ очно. Та нар Намайг дахиж харахгүй. Шүүлтийн хувьд, учир нь энэ ертөнцийн захирагч шүүгдсэн юм. Та нарт хэлэх зүйл Надад олон бий ч та нар одоо тэдгээрийг даахгүй. Харин үнэний Сүнс болох Тэр ирэхдээ та нарыг бүх үнэн уруу удирдана. Учир нь Тэр Өөрийн санаагаар биш харин алив сонссон юмаа ярина. Ирэх зүйлийг Тэр та нарт мэдүүлнэ. Тэр Намайг алдаршуулна. Яагаад гэвэл Тэр Минийхийг авч, түүнийгээ та нарт мэдүүлнэ. Эцэгт байгаа бүх юм Минийх. Тиймээс “Тэр Минийхийг авч, түүнийгээ та нарт мэдүүлнэ” гэж Би хэлсэн билээ.

Хуваалцах
ИОХАН 16 унших

ИОХАН 16:4-15 Ариун Библи 2013 (АБ2013)

Цаг нь ирэхэд та нарт тэдний тухай ярьсныг сануулахын тулд Би эдгээрийг хэлсэн юм. Би та нартай хамт байсан учир үүнийг та нарт эхлээд хэлээгүй. Харин одоо Би Намайг Илгээгч өөд явж байна. Гэтэл та нарын нэг нь ч Надаас “Та хаашаа явж байна?” гэж асуухгүй байна. Харин Би ийм юм та нарт хэлсэн учраас зүрх чинь уй гашуугаар дүүрэв. Гэхдээ Би та нарт үнэнийг хэлж байна. Миний явах нь та нарт дээр. Би явахгүй бол Туслагч та нар дээр ирэхгүй. Харин Би явбал Түүнийг та нар дээр илгээнэ. Тэр ирэхдээ нүгэл, зөвт байдал хийгээд шүүлтийн талаар ертөнцийг зэмлэнэ. Нүглийн тухайд гэвэл тэд Надад үл итгэнэ. Зөвт байдлын тухайд бол Би Эцэгтээ очно, Та нар Намайг дахиж эс харна. Шүүлтийн тухайд бол энэ ертөнцийн захирагч шүүгдсэн. Та нарт хэлэх зүйл Надад олон бий ч та нар одоо түүнийг дааж эс чадна. Харин үнэний Сүнс ирэхдээ та нарыг бүхий л үнэн өөд удирдана. Тэр Өөрөөсөө биш харин алив сонсох юмаа ярина. Ирэх зүйлийг Тэр та нарт мэдүүлнэ. Тэр Минийхийг авч та нарт мэдүүлэх учир Намайг алдаршуулна. Эцэгт буй бүхэн Минийх. Тиймээс “Тэр Минийхийг авч та нарт мэдүүлнэ” гэж Би хэлсэн билээ.

Хуваалцах
ИОХАН 16 унших