ИОХАН 16:1-4
ИОХАН 16:1-4 Ариун Библи, 2004 (АБ2004)
Та нарыг бүдрэхээс хамгаалахын тулд эдгээр зүйлийг Би та нарт хэллээ. Тэд та нарыг синагогаас хөөнө. Харин та нарыг алах хүн бүр өөрийгөө Бурханд үйлчилж байна гэж бодох цаг ирж байна. Тэд Эцэгийг болон Намайг мэдээгүй учраас тийм юм хийх болно. Тэдний цаг ирэх үед та нарт тэдний тухай ярьсныг сануулахын тулд Би эдгээрийг хэлсэн юм. Би та нартай хамт байсан учир үүнийг та нарт эхлээд хэлээгүй.
ИОХАН 16:1-4 Ариун Библи 2013 (АБ2013)
Та нарыг бүдрүүлэхгүйн тулд үүнийг Би та нарт хэллээ. Тэд та нарыг синагогоос хөөнө. Харин та нарыг алах хүн бүр өөрийгөө Бурханд үйлчилж байна гэж бодох цаг ирж байна. Тэд Эцэгийг болон Намайг мэдээгүй учраас үүнийг хийх болно. Цаг нь ирэхэд та нарт тэдний тухай ярьсныг сануулахын тулд Би эдгээрийг хэлсэн юм. Би та нартай хамт байсан учир үүнийг та нарт эхлээд хэлээгүй.