ИСАИА 61:1-6

ИСАИА 61:1-6 Ариун Библи 2013 (АБ2013)

Над дээр Эзэн БУРХАНы Сүнс байна Учир нь зовогсдод сайнмэдээ хүргэж Шаналсан зүрхтэйг нь эдгээн Олзлогдогсдод эрх чөлөөг тунхаглаж, Хүлээстэй хүмүүсийг чөлөөлөхийн тулд Намайг Эзэн тосолсон юм. Намайг Тэр илгээсэн юм. Мөн ЭЗЭНий тааламжит жил, Бурханы маань өшөө авах өдрийг тунхаглан Бүх гашуудагчийг тайвшруулан Сионд гашуудагсдад үнсний оронд гоёл чимгийг, Гашуудлын оронд баяр хөөрийн тосыг, Гаслант сүнсний оронд магтаалын хувцас өгөхийг тогтоохын тулд бөгөөд Түүнийг алдаршуулахаар тэднийг зөвт байдлын царснууд, ЭЗЭНий суулгац гэж нэрлэхийн тулд болой. Тэд эртний балгасуудыг сэргээн босгож, Урьдын сүйрлүүдийг янзалж, Үеийн үед сүйрсэн хотуудыг шинэчилнэ. Харь хүмүүс босож, Та нарын сүргийг хариулна. Харийн хөвгүүд та нарын тариаланч, усан үзэмчид чинь болцгооно. Харин та нар ЭЗЭНий тахилч нар, Бурханы маань үйлчлэгчид гэж нэрлэгдэн Үндэстнүүдийн эд баялгийг идэж, Алдраар нь сайрхах болно.

Хуваалцах
ИСАИА 61 унших

ИСАИА 61:1-6 Ариун Библи, 2004 (АБ2004)

Эзэн БУРХАНы Сүнс миний дээр байна. Учир нь ЭЗЭН намайг зовогсдод сайн мэдээг дэлгэрүүлэхийн тулд томилсон юм. Тэр намайг шаналсан зүрхтэй хүмүүсийг эдгээн, олзлогдогсдод эрх чөлөөг тунхаглаж, хүлээстэй хүмүүсийг чөлөөлөхийн тулд, мөн ЭЗЭНий тааламжит жил, бидний Бурханы өшөө авах өдрийг тунхаглан, бүх гашуудагчийг тайвшруулан, Сионд гашуудагсдад үнсний оронд цэцгийн хэлхээг өгч, гашуудлын оронд баяр хөөрийн тос, гаслант сүнсний оронд магтаалын хувцас соёрхохын тулд илгээсэн юм. Иймээс Түүнийг алдаршуулахын тулд тэднийг үнэн зөвийн царснууд, ЭЗЭНий суулгац гэж нэрлэх болно. Тэгээд эртний балгаснуудыг сэргээн босгож, урьдын эвдэрсэн газруудыг янзалж, олон үеийн туршид хоосорч сүйрсэн хотуудыг шинэчлэн засварлана. Харь хүмүүс босож, та нарын сүргүүдийг хариулна. Харийн хөвгүүд та нарын тариаланч, усан үзэмчид болцгооно. Харин та нар ЭЗЭНий тахилч нар, бидний Бурханы үйлчлэгчид гэж нэрлэгдэн, үндэстнүүдийн эд баялгийг идэн, тэдний хөрөнгөөр сайрхах болно.

Хуваалцах
ИСАИА 61 унших