ИСАИА 60:19-22
ИСАИА 60:19-22 Ариун Библи, 2004 (АБ2004)
Үүнээс хойш өдрөөр нар чиний гэрэл байхаа больж, сарны туяа ч чамайг гийгүүлэхээ болино. Харин ЭЗЭН чиний үүрдийн гэрэл болж, чиний Бурхан чиний алдар болно. Хойшид чиний нар шингэхгүй, сар чинь хавиргалахгүй. Учир нь ЭЗЭН чиний үүрдийн гэрэл болж, чиний гашуудлын өдрүүд төгсөнө. Дараа нь чиний бүх ард түмэн зөв шударга болж, газрыг мөнхөд эзэмшинэ. Тэд бол Намайг алдаршуулахын төлөө Миний тарьсан мөчир, Миний мутрын бүтээл юм. Хамгийн өчүүхэн нэгэн нь мянга болж, хамгийн бага нэг нь хүчирхэг үндэстэн болно. ЭЗЭН Би үүнийг тухайн цагт нь яаравчлах болно”.
ИСАИА 60:19-22 Ариун Библи 2013 (АБ2013)
Өдрөөр нар чиний гэрэл байхаа больж, Сарны туяа ч чамайг гийгүүлэхгүй. Харин ЭЗЭН чиний үүрдийн гэрэл, Бурхан чинь чиний алдар болно. Хойшид нар чинь шингэхгүй, Сар чинь хавиргалахгүй. Учир нь ЭЗЭН чиний үүрдийн гэрэл болж, Гашуудлын чинь өдрүүд төгсөнө. Намайг алдаршуулахын тулд Миний тарьсан мөчир, Мутрын минь бүтээл болох Чиний ард түмэн бүгд зөвт болж, Газрыг мөнхөд эзэмшинэ. Хамгийн өчүүхэн нь мянга болж, Хамгийн дорой нь хүчирхэг үндэстэн болно. ЭЗЭН Би цагт нь яаравчлуулах болно.