Исаиа 60:19-22

Исаиа 60:19-22 АБ2013

Өдрөөр нар чиний гэрэл байхаа больж, Сарны туяа ч чамайг гийгүүлэхгүй. Харин ЭЗЭН чиний үүрдийн гэрэл, Бурхан чинь чиний алдар болно. Хойшид нар чинь шингэхгүй, Сар чинь хавиргалахгүй. Учир нь ЭЗЭН чиний үүрдийн гэрэл болж, Гашуудлын чинь өдрүүд төгсөнө. Намайг алдаршуулахын тулд Миний тарьсан мөчир, Мутрын минь бүтээл болох Чиний ард түмэн бүгд зөвт болж, Газрыг мөнхөд эзэмшинэ. Хамгийн өчүүхэн нь мянга болж, Хамгийн дорой нь хүчирхэг үндэстэн болно. ЭЗЭН Би цагт нь яаравчлуулах болно.