ИСАИА 53:4-12

ИСАИА 53:4-12 Ариун Библи, 2004 (АБ2004)

Үнэхээр Тэр бидний өвчнийг Өөртөө тээж, бидний уй гашууг даав. Харин бид Түүнийг Бурханд яллагдаж, цохигдож, зовсон гэж бодов. Гэвч Тэр бидний нүглийн төлөө хатгагдан, бидний гэмийн төлөө бяцарчээ. Бидний амар амгалангийн төлөө Түүн дээр гэсгээлт бууж, Түүний шархаар бид эдгэрсэн. Бид бүгдээрээ хонь мэт төөрч, хүн бүр өөрийн замаар явав. Харин ЭЗЭН бидний гэмийг бүгдийг нь Түүнд тохов. Тэр тамлагдсан, зовсон боловч амаа нээсэнгүй. Алагдахаар хөтлөгдөх хурга шиг, хяргагчийн өмнө дуугарахгүй хонь шиг Тэр амаа нээсэнгүй. Хавчлага шүүх Түүнийг аваад явлаа. Хэн Түүний үр удмын тухай бодох вэ? Тэр миний ард түмний нүглийн төлөө цохигдож, амьдын газраас таслагдсан. Түүний булш нүгэлт хүмүүстэй хамт байх байсан боловч, Тэр үхэлдээ баян хүнтэй хамт байсан. Тэр хүчирхийлэл үйлдээгүй. Түүний аманд нь ямар ч худал хуурмаг байгаагүй. Гэвч Түүнийг няцалж, өвтгөх нь ЭЗЭНий таалал байв. Хэрэв Тэр Өөрийгөө нүглийн төлөөх тахил болгон өргөвөл, Тэр үр удмаа үзэж, Өөрийн өдрүүдийг уртасган, ЭЗЭНий хүсэл нь Түүний гарт цэцэглэх болно. Түүний сэтгэлийн шаналлын үр дүнд Тэр харж, сэтгэл нь ханах болно. Миний Боол, Зөв шударга Нэгэн Өөрийнхөө мэдлэгээр олныг зөвтгөж, тэдний нүглийг нь үүрэх болно. Ийм учраас Би Түүнд ихэстэй хамт хувь ногдуулна. Тэр олзыг хүчтэнтэй хуваана. Яагаад гэвэл Тэр Өөрийн амийг үхэл уруу асгаж, хилэнцтэнүүдтэй хамт тоологдсон. Гэвч Тэр олны нүглийг Өөртөө тээж, хилэнцтэнүүдийн төлөө зуучлан залбирсан.

Хуваалцах
ИСАИА 53 унших

ИСАИА 53:4-12 Ариун Библи 2013 (АБ2013)

Үнэхээр Тэр бидний сул дорой байдлыг тээж Өвчин зовлонг маань үүрчээ, Гэтэл бид Түүнийг Бурханд зодуулж, цохиулж, зовсон гэж л тооцжээ. Гэвч гэмт үйлдлийн маань улмаас Тэр хатгагдан Хилэнцийн маань улмаас Тэр бяцарч авай. Амар тайвны маань төлөө Түүн дээр гэсгээл байж, шархаар нь бид эдгэрчээ. Бүгдээрээ бид хонь мэт төөрч, Бүгд л өөр өөрийн замаар явав. Бүгдийн маань хилэнцийг харин Түүнд ЭЗЭН тохов. Тэр тамлагдан, зовсон боловч амаа нээсэнгүй. Нядлагдахаар хөтлөгдөх хурга шиг Хяргагчийн өмнө дуугарахгүй хонь шиг Амаа ч Тэр нээсэнгүй. Хавчлага шүүх Түүнийг аваад явлаа. Хэн ирээдүйнх нь тухай төсөөлсөн бэ? Ард түмний минь гэмт үйлдлийн улмаас цохигдож, Амьдын газраас Тэр таслагджээ. Булшийг нь буруутуудын хамт товлосон ч Үхэлд Тэрээр баян хүнтэй хамт байв. Тэр хүчирхийлэл үйлдээгүй, Түүний аманд мэх худал нь байгаагүй. Гэвч Түүнийг няцалж, зовоох нь ЭЗЭНий таалал байв. Амиа Тэр ялын тахил болговоос, Үрээ Тэрээр үзнэ. Өдрүүдээ уртасган ЭЗЭНий таалал гарт нь цэцэглэх болно. Зовлонгоосоо Тэрээр гэрэл харна. Мэдлэгээрээ Тэрээр хангалуун болно. Зөвт Нэгэн, Миний Зарц Олныг зөвтгөнө, хилэнцийг нь үүрнэ. Тиймээс Би Түүнд Ихэстэй хамт хувь ногдуулж, Тэр олзыг хүчтэнүүдтэй хуваана. Учир нь Тэр амиа үхэл уруу асгаж, Нүгэлтнүүдийн хамт тоологдож Олны нүглийг Өөртөө авч, Гэмтнүүдийн төлөө зуучилсан юм.

Хуваалцах
ИСАИА 53 унших

ИСАИА 53:4-12

ИСАИА 53:4-12 АБ2004ИСАИА 53:4-12 АБ2004ИСАИА 53:4-12 АБ2004