ИСАИА 51:11-16

ИСАИА 51:11-16 Ариун Библи, 2004 (АБ2004)

ЭЗЭНий зольсон хүмүүс буцаж, баяртайгаар дуулан Сион уруу ирнэ. Тэдний магнай дээр мөнхийн баяр хөөр байна. Тэд зугаа цэнгэл, баяр хөөртэй байх бөгөөд гашуудах, санаа алдах нь зугтан одно. “Би, зөвхөн Би Өөрөө та нарыг Тайвшруулагч мөн. Үхмэл хүнээс айн, өвс мэт бүтээгдсэн хүний хөвгүүнээс эмээдэг чи хэн бэ? Тэнгэрийг дэлгэж, газрын суурийг тавигч Бүтээгч ЭЗЭНээ чи мартсан уу? Устгахад бэлэн байгаа дарлагчийн уур хилэнгээс чи өдөржингөө, бүр үргэлж айж байдаг уу? Гэвч дарлагчийн уур хилэн хаана байна вэ? Удахгүй гинжлэгдсэн нэгэн чөлөөтэй тавигдана. Тэд гянданд үхэхгүй, талхаар дутагдахгүй. Учир нь Би бол далай тэнгис болон түүний нүргээнт давалгааг хөдөлгөгч ЭЗЭН, чиний Бурхан байна. (Түүний нэр нь түмэн цэргийн ЭЗЭН мөн.) Би тэнгэрийг байрлуулж, газрын суурийг тавин, Сионд хандан «Чи бол Миний ард түмэн» гэж айлдахын тулд Өөрийн үгийг чиний аманд тавьж, Өөрийн мутрын сүүдрээр чамайг халхалсан”.

Хуваалцах
ИСАИА 51 унших

ИСАИА 51:11-16 Ариун Библи 2013 (АБ2013)

Ингээд ЭЗЭНээр золигдогсод буцаж, Баяртайгаар дуулан Сион уруу ирнэ. Тэргүүн дээр нь мөнхийн баяр хөөр, Тэд цэнгэл, хөөртэй байх бөгөөд Гашуудах, санаа алдах нь зугтан одно. “Та нарыг Тайвшруулагч нь Би, Зөвхөн Би мөн. Үхэх хүмүүнээс айн, Өвс мэт өгөгдсөн хүний хөвгүүнээс эмээх чи хэн бэ? Тэнгэрийг дэлгэж, газрын суурийг тавигч, Бүтээгч ЭЗЭНээ чи мартан Устгахад бэлэн юм шиг буй шахамдуулагчийн хилэгнэлээс Чи өдөр бүр үргэлж айж байх уу? Гэвч шахамдуулагчийн уур хилэгнэл хаана байна вэ? Олзлогдогсод удахгүй чөлөөтэй тавигдана. Тэд гянданд үхэхгүй, талхаар ч дутагдахгүй. Нүргээнт давалгаатай далай тэнгисийг хутган хөдөлгөгч нь Би ЭЗЭН, чиний Бурхан байна. Түг түмдийн ЭЗЭН бол Түүний нэр мөн. Тэнгэрсийг тогтоож, газрын суурийг тавиад Сионд «Чи Миний ард түмэн» гэж айлдахын тулд аманд чинь үгээ тавьж, мутрынхаа сүүдрээр чамайг халхалсан нь Би билээ.”

Хуваалцах
ИСАИА 51 унших

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна