ИСАИА 44:21-24
ИСАИА 44:21-24 Ариун Библи, 2004 (АБ2004)
“Иаков оо, эдгээрийг санагтун. Израиль аа. Учир нь чи Миний боол. Би чамайг бүтээсэн. Чи Миний боол. Израиль аа, Би чамайг мартахгүй. Би чиний хилэнцийг өтгөн үүл мэт, чиний нүглийг үүл мэт хөөсөн. Би чамайг аварсан учир Над уруу эргэгтүн”. ЭЗЭН үүнийг хийсэн учир, тэнгэр ээ, баярлан хашхирагтун. Дэлхийн нам дор газрууд чангаар хашхирагтун. Уулс, ой болон тэндхийн бүхий л модод түрэн баярлан хашхирагтун. Учир нь ЭЗЭН Иаковыг аврав. Израильд Тэр Өөрийн алдрыг харуулж байна. Чамайг эхийн хэвлийгээс гаргасан нэгэн, чиний Аврагч ЭЗЭН үүнийг айлдаж байна. “Би бүх юмсыг бүтээгч ЭЗЭН. Би Өөрөө тэнгэрийг сунгаж, дэлхийг ганцаараа дэлгэсэн.
ИСАИА 44:21-24 Ариун Библи 2013 (АБ2013)
Чи боол минь учраас “Иаков болон Изриаль аа, Эдгээрийг санагтун. Би чамайг бүтээсэн. Чи Миний боол. Израиль аа, Би чамайг мартахгүй. Би гэмт үйлдлийг чинь өтгөн үүл мэт, Нүглийг чинь үүл мэт арчин хаяв. Би чамайг аварсан учир Над уруу эргэгтүн” ЭЗЭН үүнийг хийсэн учир Баярлан хашхирагтун, тэнгэрс ээ. Чангаар хашхирагтун, газрын гүн ээ. Түрэн баярлан хашхирагтун, уулс, ой болон тэндхийн бүхий л модод оо. Учир нь ЭЗЭН Иаковыг аварсан бөгөөд Израиль дотор алдаршина. Чиний Аврагч, чамайг эхийн хэвлийгээс бий болгосон. ЭЗЭН ингэж айлдаж байна. “Би бүхнийг бүтээгч ЭЗЭН. Би Өөрөө тэнгэрийг сунгаж, Дэлхийг ганцаараа дэлгэсэн.