ИСАИА 44:1-8

ИСАИА 44:1-8 Ариун Библи, 2004 (АБ2004)

Харин одоо Миний боол Иаков оо, Миний сонгосон Израиль аа, сонсогтун. ЭЗЭН чамайг бүтээж, чамайг эхийн хэвлийгээс буй болгосон бөгөөд чамд тусална. Тэр ингэж айлдаж байна. “Бүү айгтун, Миний боол Иаков оо, Миний сонгосон Иешурун аа! Учир нь Би ангамал хөрсөн дээр ус асгаж, хуурай газар дээр горхи урсгана. Би чиний үр ач нарын дээр Өөрийн Сүнсийг асгаж, хойч үед чинь Өөрийн ерөөлийг өгнө. Тэд усны урсгалын хажуу дахь улиангар мэт өвсөн дотор ургана. Энэ хүн “Би ЭЗЭНийх” гэж хэлнэ. Нөгөө хүн Иаковын нэрээр дуудагдана. Өөр хүн гар дээрээ “ЭЗЭНий харьяат” гэж бичин, хүндэтгэлтэйгээр Израилийн нэрээр нэрлэнэ. ЭЗЭН, Израилийн Хаан, түүний Чөлөөлөгч, түмэн цэргийн ЭЗЭН айлдаж байна. “Би бол эхэн, Би бол эцэс. Надаас өөр Бурхан байхгүй. Хэн Над шиг юм бэ? Тэр нь үүнийг зарлаж, тунхаглаг. Тийм ээ, Би эртний хүмүүсийг буй болгосноос хойшхыг тэр Надад дэс дараагаар нь тоочигтун. Ирээдүйн юмсыг болон цаашид юу болох талаар тэр тэдэнд зарлаг. Битгий түгшигтүн. Бүү ай. Би эртнээс чамд үүнийг сонсгож, тунхагласан биш үү? Та нар бол Миний гэрч нар. Надаас өөр Бурхан байдаг уу? Өөр Хад байдаг уу? Би мэдэж байна, өөр байхгүй”.

Хуваалцах
ИСАИА 44 унших

ИСАИА 44:1-8 Ариун Библи 2013 (АБ2013)

Харин одоо, Миний боол Иаков аа, Миний сонгосон Израиль аа, сонсогтун. Чамайг бүтээж, чамайг эхийн хэвлийгээс бий болгосон, Чамд туслах ЭЗЭН ингэж айлдаж байна. “Бүү айгтун Миний боол Иаков аа, Миний сонгосон Иешурун аа! Учир нь Би ангамал газар дээр ус асгаж, Хуурай газар горхи урсгана. Би үр удам дээр чинь Сүнсээ асгаж, Хойч үед чинь ерөөлөө өгнө. Тэд усны урсгалын дагуух Улиангар мод мэт өвсөн дунд соёолно. Нэг нь “Би ЭЗЭНийх” гэнэ. Нөгөө нь Иаковын нэрээр дуудагдаж, Өөр нэг нь гар дээрээ “ЭЗЭНийх” гэж бичин Израилийн нэрээр овоглоно. ЭЗЭН, Израилийн Хаан, түүний Чөлөөлөгч, Түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж байна. “Би эхэн бас Би эцэс. Надаас өөр Бурхан байхгүй. Хэн Над шиг юм бэ? Би эртний хүмүүсийг бий болгосноос хойшхыг Тэр дуудаж, тунхаглаад, Надад дэс дараагаар нь тоочигтун. Айсуй ирээдүйн зүйлсийг ч тэр тэдэнд зарлаг. Бүү түгшигтүн. Бүү мэгд. Би эртнээс чамд үүнийг сонсгож, Тунхагласан биш үү? Та нар гэрчүүд минь юм. Надаас өөр Бурхан байна уу? Өөр Хад байхгүй, Би мэдэхгүй.”

Хуваалцах
ИСАИА 44 унших

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна