ИСАИА 41:22-24
ИСАИА 41:22-24 Ариун Библи 2013 (АБ2013)
Тэдгээрийг авчирч, Юу болохыг бидэнд мэдүүлэг. Урьдын юмсыг тэд бидэнд танилцуулж мэдүүлэг. Түүнийг нь тунгаан үзэж, Эцэс төгсгөлийг нь мэдье. Эсвэл юу болох талаар Бидэнд сонордуулаг. Дараагаар болох юмсыг мэдүүлэгтүн. Тэгвэл бид та нарыг бурхад гэж мэдэх болно. Сайн эсвэл мууг үйлдэгтүн. Тэгвэл бид эмээн гайхаж, хамтдаа айя. Харагтун, та нар юу ч биш, Ажил хэрэг тань хоосон. Та нарыг сонгогч жигшүүртэй.
ИСАИА 41:22-24 Ариун Библи, 2004 (АБ2004)
Тэдгээрийг авчир. Юу болж байгааг бидэнд хэлэг. Урьд юу болсон талаар бидэнд танилцуулж мэдүүлэг. Бид түүнийг нь тунгаан үзэж, үр дүнг нь мэдье. Эсвэл юу болох талаар бидэнд мэдүүлэг. Ирээдүйд болох юмсыг мэдүүлэгтүн. Тэгвэл бид та нарыг бурхад гэж мэдэх болно. Үнэхээр сайн, эсвэл мууг үйлдэгтүн. Тэгвэл бид үзэн гайхаж, хамтдаа айя. Харагтун, гэвч та нар юу ч биш бөгөөд та нарын ажил хэрэг хоосон. Та нарыг сонгогч нь жигшүүртэй.