ИСАИА 35:8-10
ИСАИА 35:8-10 Ариун Библи, 2004 (АБ2004)
Тэнд нэгэн их зам харгуй буй болж, Ариун Их Зам гэж нэрлэгдэнэ. Түүгээр бузар нь явахгүй, тэнэг хүмүүс түүгээр алхсан ч тэд замаасаа үл төөрнө. Тэнд нэг ч арслан алга, ямар ч махчин араатан гарч ирэхгүй. Тэнд тэд олдохгүй. Харин золигдогсод л түүгээр алхана. ЭЗЭНий золин авсан хүмүүс буцаж, баяр хөөртэй хашхиралдан Сион уруу ирнэ. Тэдний толгой дээр үүрдийн баясгалан байна. Уй гашуу, санаа алдалт зугтан одож, тэд баяр баясгалан, аз жаргалыг олно.
ИСАИА 35:8-10 Ариун Библи 2013 (АБ2013)
Тэнд нэгэн тэргүүр зам буй болж, Ариун Зам хэмээн нэрлэгдэнэ. Түүгээр бузар нь үл өнгөрнө, тэр нь Бурханы хүмүүсийнх, Түүгээр алхсан ухаан хомс нь ч үл төөрнө. Тэнд арслан байхгүй, догшин араатан ч гарч ирэхгүй. Тэнд тэд олдохгүй. Харин золигдогсод л түүгээр алхана. ЭЗЭНээр золигдогсод эргэж, Баярын уухайтайгаар Сион уруу ирнэ. Тэргүүн дээр нь үүрдийн баясгалан байна. Тэд баяр баясгалан, аз жаргалыг олно. Уй гашуу, санаа алдалт зугтан одно.