ИСАИА 1:1-4
ИСАИА 1:1-4 Ариун Библи, 2004 (АБ2004)
Иудагийн хаад болох Уззиа, Иотам, Ахаз, Хезекиа нарын өдрүүдэд, Иуда болон Иерусалимын тухай Амозын хүү Исаиагийн үзсэн үзэгдэл. Аяа, тэнгэр минь, сонсогтун. Газар минь, чих тавигтун. ЭЗЭН айлдаж байна. “Миний өсгөж, торниулсан хөвгүүд Миний эсрэг бослоо. Шар өөрийн эзнээ таньдаг. Илжиг ч эзнийхээ тэвшийг таньдаг. Харин Израиль мэддэггүй. Миний хүмүүс ойлгодоггүй”. Ээ халаг, нүгэлт үндэстэн, гэмд дарагдсан ард түмэн, хорлогчдын үр удам, ялзарсан хөвгүүд. Тэд ЭЗЭНийг орхилоо. Тэд Израилийн Ариун Нэгэнийг жигшин, Түүнээс гэдрэг эргэлээ.
ИСАИА 1:1-4 Ариун Библи 2013 (АБ2013)
Иудагийн хаад болох Уззиа, Иотам, Ахаз, Хезекиа нарын өдрүүдэд, Иуда болон Иерусалимын тухай Амозын хүү Исаиагийн үзсэн үзэгдэл. Тэнгэр ээ, сонсогтун. Газар аа, чих тавигтун. ЭЗЭН айлдаж байна. “Өсгөж торниулсан үрс маань Өөдөөс минь тэрслэн бослоо. Үхэр эзнээ, илжиг ч эзнийхээ тэвшийг таньдаг атал Израиль харин таньдаггүй, улс олон минь ухаардаггүй. Ай хөөрхий, нүгэлт үндэстэн, хилэнцэд дарагдсан ард түмэн, Хорлогчдын үр удам, хөнөөгч хөвгүүд. Тэд ЭЗЭНийг орхилоо. Тэд Израилийн Ариун Нэгэнийг огоорон Түүнээс ухарлаа.