Исаиа 1:1-4

Исаиа 1:1-4 АБ2013

Иудагийн хаад болох Уззиа, Иотам, Ахаз, Хезекиа нарын өдрүүдэд, Иуда болон Иерусалимын тухай Амозын хүү Исаиагийн үзсэн үзэгдэл. Тэнгэр ээ, сонсогтун. Газар аа, чих тавигтун. ЭЗЭН айлдаж байна. “Өсгөж торниулсан үрс маань Өөдөөс минь тэрслэн бослоо. Үхэр эзнээ, илжиг ч эзнийхээ тэвшийг таньдаг атал Израиль харин таньдаггүй, улс олон минь ухаардаггүй. Ай хөөрхий, нүгэлт үндэстэн, хилэнцэд дарагдсан ард түмэн, Хорлогчдын үр удам, хөнөөгч хөвгүүд. Тэд ЭЗЭНийг орхилоо. Тэд Израилийн Ариун Нэгэнийг огоорон Түүнээс ухарлаа.