ЕВРЕЙ 8:6-13

ЕВРЕЙ 8:6-13 Ариун Библи, 2004 (АБ2004)

Харин эдүгээ Тэр гойд сайн үйлчлэлийг хүлээн авсан бөгөөд тийнхүү илүү сайн амлалтууд дээр тогтоосон илүү сайн гэрээний зууч мөн. Хэрэв тэрхүү анхны гэрээ гэм зэмгүй байсансан бол хоёрдахийг нь хайх шалтаггүй байх байсан. Учир нь Тэр тэднээс гэм зэм олоод “«Харагтун, Би Израилийн гэр ба Иудагийн гэртэй Шинэ гэрээ байгуулах өдрүүд ирж байна» гэж Эзэн айлдаж байна. «Энэ нь Би тэднийг Египетийн нутгаас дагуулан гарахаар гараас нь хөтөлсөн тэр өдөр Эцгүүдтэй нь байгуулсан гэрээтэй адилгүй юм. Яагаад гэвэл тэд Миний гэрээн дотор байгаагүй бөгөөд Би тэднийг үл хайхрав» гэж Эзэн айлдаж байна. Эзэн ийн айлдаж байна. «Учир нь тэр өдрүүдийн дараа Израилийн гэртэй байгуулах Миний гэрээ энэ юм. Би Өөрийн хуулиудыг тэдний ухаан санаанд оруулж, Би тэдний зүрхэнд бичнэ. Би тэдний Бурхан болж, тэд Миний ард түмэн болно. Тэд нутгийнхандаа болон өөрийн ах дүү болгонд “Эзэнийг мэд” гэж сургахгүй. Яагаад гэвэл хамгийн өчүүхнээсээ хамгийн агуу нь хүртэл бүгд Намайг мэдэх болно. Яагаад гэвэл Би тэдний гэм бурууд өршөөнгүй хандана. Би цаашид тэдний нүглүүдийг дурсахгүй»” гэв. Тэр “шинэ” гэж айлдахдаа анхныхыг хуучин болгов. Хуучирч, удсан юмс алга болоход бэлэн байдаг.

Хуваалцах
ЕВРЕЙ 8 унших

ЕВРЕЙ 8:6-13 Ариун Библи 2013 (АБ2013)

Харин эдүгээ Тэр гойд сайн үйлчлэлийг хүлээн авсан бөгөөд тийнхүү илүү сайн амлалтууд дээр тогтоосон илүү сайн гэрээний зууч мөн. Хэрэв тэрхүү анхных нь дутагдалгүй байсансан бол хоёр дахийг нь хайх хэрэггүй байх байсан. Гэвч Тэр тэднээс дутагдал олоод “«Харагтун, Израилийн гэр ба Иудагийн гэртэй Би шинэ гэрээ байгуулах өдрүүд ирж байна» гэж Эзэн айлдаж байна. «Энэ нь Би тэднийг Египет нутгаас гаргахын тулд Эцэг өвгөдийнх нь гараас хөтөлсөн тэр өдөр Тэдэнтэй байгуулсан гэрээтэй минь адилгүй юм. Учир нь тэд Миний гэрээн дотор байгаагүй Би ч тэднийг хайхраагүй» гэж Эзэн айлдаж байна. Эзэн ийн айлдаж байна. «Тэр өдрүүдийн дараа Израилийн гэртэй байгуулах Миний гэрээ энэ юм. Би хуулиудаа санаанд нь оруулж, зүрхэнд нь бичнэ. Би тэдний Бурхан болж, Тэд Миний ард түмэн болно. Тэд хөршдөө, ах дүүдээ “Эзэнийг мэд” гэж заахгүй. Учир нь өчүүхнээсээ агуу нь хүртэл бүгд Намайг мэдэх болно. Би тэдний гэм бурууд өршөөнгүй хандана. Би цаашид нүглийг нь дахин эс санана»” гэв. Тэр “шинэ” гэж айлдахдаа анхныхыг хуучин болгов. Хуучирч, удсан юмс алга болоход бэлэн байдаг.

Хуваалцах
ЕВРЕЙ 8 унших

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна