ЕВРЕЙ 8:6-13

ЕВРЕЙ 8:6-13 АБ2004

Харин эдүгээ Тэр гойд сайн үйлчлэлийг хүлээн авсан бөгөөд тийнхүү илүү сайн амлалтууд дээр тогтоосон илүү сайн гэрээний зууч мөн. Хэрэв тэрхүү анхны гэрээ гэм зэмгүй байсансан бол хоёрдахийг нь хайх шалтаггүй байх байсан. Учир нь Тэр тэднээс гэм зэм олоод “«Харагтун, Би Израилийн гэр ба Иудагийн гэртэй Шинэ гэрээ байгуулах өдрүүд ирж байна» гэж Эзэн айлдаж байна. «Энэ нь Би тэднийг Египетийн нутгаас дагуулан гарахаар гараас нь хөтөлсөн тэр өдөр Эцгүүдтэй нь байгуулсан гэрээтэй адилгүй юм. Яагаад гэвэл тэд Миний гэрээн дотор байгаагүй бөгөөд Би тэднийг үл хайхрав» гэж Эзэн айлдаж байна. Эзэн ийн айлдаж байна. «Учир нь тэр өдрүүдийн дараа Израилийн гэртэй байгуулах Миний гэрээ энэ юм. Би Өөрийн хуулиудыг тэдний ухаан санаанд оруулж, Би тэдний зүрхэнд бичнэ. Би тэдний Бурхан болж, тэд Миний ард түмэн болно. Тэд нутгийнхандаа болон өөрийн ах дүү болгонд “Эзэнийг мэд” гэж сургахгүй. Яагаад гэвэл хамгийн өчүүхнээсээ хамгийн агуу нь хүртэл бүгд Намайг мэдэх болно. Яагаад гэвэл Би тэдний гэм бурууд өршөөнгүй хандана. Би цаашид тэдний нүглүүдийг дурсахгүй»” гэв. Тэр “шинэ” гэж айлдахдаа анхныхыг хуучин болгов. Хуучирч, удсан юмс алга болоход бэлэн байдаг.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна