ЕВРЕЙ 8:10-13
ЕВРЕЙ 8:10-13 Ариун Библи, 2004 (АБ2004)
Эзэн ийн айлдаж байна. «Учир нь тэр өдрүүдийн дараа Израилийн гэртэй байгуулах Миний гэрээ энэ юм. Би Өөрийн хуулиудыг тэдний ухаан санаанд оруулж, Би тэдний зүрхэнд бичнэ. Би тэдний Бурхан болж, тэд Миний ард түмэн болно. Тэд нутгийнхандаа болон өөрийн ах дүү болгонд “Эзэнийг мэд” гэж сургахгүй. Яагаад гэвэл хамгийн өчүүхнээсээ хамгийн агуу нь хүртэл бүгд Намайг мэдэх болно. Яагаад гэвэл Би тэдний гэм бурууд өршөөнгүй хандана. Би цаашид тэдний нүглүүдийг дурсахгүй»” гэв. Тэр “шинэ” гэж айлдахдаа анхныхыг хуучин болгов. Хуучирч, удсан юмс алга болоход бэлэн байдаг.
ЕВРЕЙ 8:10-13 Ариун Библи 2013 (АБ2013)
Эзэн ийн айлдаж байна. «Тэр өдрүүдийн дараа Израилийн гэртэй байгуулах Миний гэрээ энэ юм. Би хуулиудаа санаанд нь оруулж, зүрхэнд нь бичнэ. Би тэдний Бурхан болж, Тэд Миний ард түмэн болно. Тэд хөршдөө, ах дүүдээ “Эзэнийг мэд” гэж заахгүй. Учир нь өчүүхнээсээ агуу нь хүртэл бүгд Намайг мэдэх болно. Би тэдний гэм бурууд өршөөнгүй хандана. Би цаашид нүглийг нь дахин эс санана»” гэв. Тэр “шинэ” гэж айлдахдаа анхныхыг хуучин болгов. Хуучирч, удсан юмс алга болоход бэлэн байдаг.