Еврей 8:10-13
Еврей 8:10-13 АБ2013
Эзэн ийн айлдаж байна. «Тэр өдрүүдийн дараа Израилийн гэртэй байгуулах Миний гэрээ энэ юм. Би хуулиудаа санаанд нь оруулж, зүрхэнд нь бичнэ. Би тэдний Бурхан болж, Тэд Миний ард түмэн болно. Тэд хөршдөө, ах дүүдээ “Эзэнийг мэд” гэж заахгүй. Учир нь өчүүхнээсээ агуу нь хүртэл бүгд Намайг мэдэх болно. Би тэдний гэм бурууд өршөөнгүй хандана. Би цаашид нүглийг нь дахин эс санана»” гэв. Тэр “шинэ” гэж айлдахдаа анхныхыг хуучин болгов. Хуучирч, удсан юмс алга болоход бэлэн байдаг.