ЕВРЕЙ 12:7-17

ЕВРЕЙ 12:7-17 Ариун Библи, 2004 (АБ2004)

Та нарын тэвчдэг чинь сахилга баттай болохын төлөө юм. Бурхан хөвгүүдтэйгээ харьцдаг шигээ та нартай тийнхүү харьцдаг. Учир нь эцэг нь сахилгажуулдаггүй хүү хаа байна? Хэрэв бүгдээрээ хүртсэн сахилга та нарт байхгүй бол та нар хөвгүүд нь бус, бутач хүүхдүүд аж. Биднийг сахилгажуулдаг махан биеийн эцгүүд бидэнд байсан. Бид тэднийг хүндэлдэг байсан бол тэгэх тусмаа бид сүнснүүдийн Эцэгт захирагдан амьдрах нь үлэмж дээр бус уу? Учир нь тэд өөрсдийн үзэмжийн дагуу биднийг богино хугацаанд сахилгажуулсан юм. Харин Тэр бидний сайн сайхны төлөө ажээ. Тэгснээр бид Түүний ариун байдлыг хуваалцах юм. Бүх сахилгажуулалт нь тухайн үедээ баяр хөөртэй бус, харин уй гашуутай мэт санагдавч дараа нь энэ нь түүгээр сургагдсан хүмүүст зөвт байдлын амар амгалан бүхий үр жимсийг төрүүлж өгдөг. Иймд цуцсан гар, сульдсан өвдгөө тэнхрүүлэгтүн. Доголон нь замаасаа хазайхгүй, харин эдгээгдэхийн тулд өөрсдийн хөлд зориулж шулуун зам тавь. Бүх хүнтэй эвтэй байхыг болон ариусгалыг мөшгөгтүн. Үүнгүйгээр хэн ч Эзэнийг үзэхгүй болой. Хэн чинь ч Бурханы нигүүлслээс салахгүйн тулд болон ямар ч гашуун үндэс урган хор учруулан, түүгээр олон хүн бузарлагдахгүйн тулд сэрэмжил. Садар самуун, эсвэл хоолны төлөө ууган хүүгийн эрхээ худалдсан Есав шиг сүсэггүй хүн болчихгүйн тулд сэрэмжил. Тэр дараа нь ерөөлийг өвлөхийг хүссэн боловч гологдсон билээ. Учир нь тэр нулимс унаган ерөөлийг хайсан хэдий ч гэмшлийн төлөөх зайг олоогүй гэдгийг та нар мэднэ.

Хуваалцах
ЕВРЕЙ 12 унших

ЕВРЕЙ 12:7-17 Ариун Библи 2013 (АБ2013)

Та нарын тэвчдэг чинь сахилга баттай болохын төлөө юм. Бурхан хөвгүүдтэйгээ шигээ та нартай харьцдаг. Учир нь эцэг нь сахилгажуулдаггүй хүү хаа байна? Бүгдээрээ хүртсэн сахилга та нарт үгүй бол та нар хөвгүүд нь бус, бутач аж. Биднийг сахилгажуулдаг, махбодын эцгүүд бидэнд байсан. Бид тэднийг хүндэлдэг байсан бол тэгэх тусмаа бид сүнсний Эцэгт захирагдан амьдрах нь үлэмж дээр бус уу? Тэд үзэмжийнхээ дагуу биднийг хэсэг зуур сахилгажуулсан бол харин Тэрээр бидний сайн сайхны төлөө сахилгажуулсан ажээ. Тэгснээр бид Түүний ариун чанарыг хуваалцах юм. Бүх сахилгажуулал нь тухайн үедээ баяр хөөр бус, харин уй гашуу мэт санагдавч дараа нь энэ нь түүгээр дасгалжсанд нь зөвт байдлын амар амгалан бүхий үр жимсийг гаргаж өгдөг. Иймд сульдсан гар, салгалсан өвдгөө тэнхрүүлэгтүн. Доголон нь замаасаа хазайхгүй, харин эдгээгдэхийн тулд хөлдөө зориулж шулуун жим тавь. Бүх хүнтэй эвтэй байхыг болон ариуслыг мөшгөгтүн. Үүнгүйгээр хэн ч Эзэнийг үзэхгүй болой. Хэн чинь ч Бурханы нигүүлслээс хоцрохгүйн тулд болон аливаа гашуун үндэс урган хор учруулж, түүгээр олноороо бузарлагдахгүйн тулд сэрэмжил. Ууган хүүгийн эрхээ хоолоор арилжсан Есав шиг эсвэл садар самуун, олиггүй хүн болчихгүйн тулд сэрэмжил. Тэр дараа нь ерөөл өвлөхийг хүссэн ч гологдсон билээ. Учир нь тэр, нулимстайгаар ерөөл хайсан хэдий ч гэмшлийн төлөөх зай эс олсныг та нар мэднэ.

Хуваалцах
ЕВРЕЙ 12 унших