ЕВРЕЙ 1:3-14

ЕВРЕЙ 1:3-14 Ариун Библи, 2004 (АБ2004)

Хүү нь Түүний алдрын туяа, Түүний мөн чанарын бодит илэрхийлэл бөгөөд Өөрийн хүчит үгээр бүхнийг барьдаг болой. Тэр нүглүүдийн ариусгалыг гүйцээгээд, дээр байгч Сүр жавхлант Нэгэний баруун гарт залрав. Тэр тэнгэр элч нараас илүү эрхэм нэрийг өвлөсөн шиг тэднээс илүү дээр болсон юм. Учир нь Бурхан тэнгэр элч нарын алинд нь хэзээ “Чи бол Миний Хүү мөн. Би Чамайг өнөөдөр төрүүлсэн” гээд бас “Би Түүнд Эцэг нь болно. Тэр Надад Хүү минь болно” гэж айлдсан юм бэ? Тэр анх төрсөн Түүнийг дахин дэлхийд авчрах үедээ “Бурханы бүх тэнгэр элч нар Түүнд мөргөгтүн” гэж айлджээ. Тэр тэнгэр элч нарын тухай “Тэр тэнгэр элч нараа салхи болгож, үйлчлэгчдээ галын дөл болгодог” гэдэг бол, харин Хүүгийн тухай “Бурхан минь, Таны хаан ширээ үеийн үед. Таны хаанчлалын очирт таяг бол зөвт очирт таяг мөн. Та зөвт байдлыг хайрласан бөгөөд ёс бусыг жигшсэн. Тиймээс Бурхан, Таны Бурхан нөхдөөс чинь дээр Таныг баяр баясгалангийн тосоор тослов” гэжээ. Бас “Эзэн, Та эхэнд дэлхийн суурийг тавьсан бөгөөд тэнгэр Таны мутрын бүтээл билээ. Тэд мөхөх боловч Та үлдэнэ. Тэд бүгд хувцас адил хуучирна. Та тэднийг бүтээлэг мэт эвхэх болно. Тэд хувцас адил бас өөрчлөгдөнө. Харин Та хэвээрээ, Таны жилүүд төгсөхгүй” гэдэг. Харин Тэр тэнгэр элч нарын алинд нь хэзээ “Дайснуудыг чинь Би Чиний хөлийн гишгүүр болгох хүртэл Миний баруун гарт залрагтун” гэж айлдсан бэ? Тэд бүгдээрээ авралыг өвлөх хүмүүсийн төлөөх үйлчлэлд илгээгдсэн үйлчлэгч сүнснүүд биш үү?

Хуваалцах
ЕВРЕЙ 1 унших

ЕВРЕЙ 1:3-14 Ариун Библи 2013 (АБ2013)

Түүний цог жавхлангийн гэгээ, Түүний мөн чанарын бодит илрэл ба эрх мэдлийнх нь үгээр бүхнийг Хүү барьдаг болой. Тэр нүглийн ариусгалыг гүйцээгээд, өндөрт байгч Сүр Жавхлантын баруун гарт залрав. Тэр тэнгэрэлч нараас илүү эрхэм нэрийг өвлөсөн шигээ тэднээс илүү эрхэм дээд нь болсон юм. Учир нь Бурхан, тэнгэрэлч нарын алинд нь хэзээ “Чи бол Миний Хүү, Өнөөдөр Би Чамайг төрүүлсэн” гээд бас “Би Түүний Эцэг болж, Тэр Миний Хүү болно” гэж айлдсан юм бэ? Анх төрсөн Түүнийг дэлхийд Тэр дахин авчрахдаа “Бурханы бүх тэнгэрэлч Түүнд мөргөгтүн” гэж айлджээ. Тэнгэрэлчүүдийн тухай Тэр “Тэр тэнгэрэлчүүдээ салхи, Үйлчлэгчдээ галын дөл болгодог” гэдэг бол, харин Хүүгийн тухайд “Бурхан минь, Таны сэнтий мөнхийн мөнх. Үнэн зөвийн очирт таяг нь Таны хаанчлалын очирт таяг мөн. Та зөвт байдлыг хайрласан бөгөөд Ёс бусыг үзэн яджээ. Тиймээс Бурхан, Таны Бурхан, Нөхдийн тань дээгүүр Таныг баяр баяслын тосоор тослов” гэжээ. Бас “Эзэн, Та эхэнд дэлхийг суурилуулсан, Тэнгэрс ч мутрын тань бүтээл билээ. Тэд мөхөх боловч Та үлдэнэ. Тэд бүгд хувцас адил элэгдэнэ. Та тэднийг бүтээлэг мэт ороож Тэд хувцас адил бас өөрчлөгдөнө. Харин Та хэвээрээ, Таны он жилүүд эс төгсөнө” гэдэг. Харин Тэр тэнгэрэлч нарын алинд нь ер нь “Дайснуудыг чинь Би Чиний хөлийн гишгүүр болгох хүртэл Миний баруун талд залрагтун” гэж айлдсан бэ? Тэд бүгдээрээ авралыг өвлөгчдийн төлөөх үйлчлэлд илгээгдсэн үйлчлэгч сүнснүүд биш үү?

Хуваалцах
ЕВРЕЙ 1 унших