Еврей 1

1
Бурхан Хүүгээрээ ярьсан
1Эрт үед эш үзүүлэгчдээр дамжуулан эцэг өвгөдөд олонтаа бас янз бүрийн замаар айлдсан Бурхан 2эдгээр эцсийн өдрүүдэд бүхний өвлөгчөөр томилсон, ертөнцийг бүтээсэн Хүүгийнхээ дотор бидэнд хандаж хэлэв. 3Түүний цог жавхлангийн гэгээ, Түүний мөн чанарын бодит илрэл ба эрх мэдлийнх нь үгээр бүхнийг Хүү барьдаг болой. Тэр нүглийн ариусгалыг гүйцээгээд, өндөрт байгч Сүр Жавхлантын баруун гарт залрав. 4Тэр тэнгэрэлч нараас илүү эрхэм нэрийг өвлөсөн шигээ тэднээс илүү эрхэм дээд нь болсон юм.
Тэнгэрэлч нараас давуу Хүү
5Учир нь Бурхан, тэнгэрэлч нарын алинд нь хэзээ
“Чи бол Миний Хүү,
Өнөөдөр Би Чамайг төрүүлсэн”
гээд бас
“Би Түүний Эцэг болж,
Тэр Миний Хүү болно”
гэж айлдсан юм бэ?#Дуу 2:7; 2См 7:14; 1Шс 17:13 6Анх төрсөн Түүнийг дэлхийд Тэр дахин авчрахдаа
“Бурханы бүх тэнгэрэлч
Түүнд мөргөгтүн”
гэж айлджээ.#Дх 32:43 (LXX); Дуу 97:7 7Тэнгэрэлчүүдийн тухай Тэр
“Тэр тэнгэрэлчүүдээ салхи,
Үйлчлэгчдээ галын дөл
болгодог”
гэдэг бол,#Дуу 104:4 (LXX) 8харин Хүүгийн тухайд
“Бурхан минь, Таны сэнтий мөнхийн мөнх.#1:8 эсвэл Бурхан Таны хаанчлал
Үнэн зөвийн очирт таяг нь
Таны хаанчлалын очирт таяг мөн.#1:8 ЗБ-т Та хүмүүсээ шударга үнэнээр захирна
9Та зөвт байдлыг хайрласан бөгөөд
Ёс бусыг үзэн яджээ.
Тиймээс Бурхан, Таны Бурхан,
Нөхдийн тань дээгүүр
Таныг баяр баяслын тосоор тослов”
гэжээ.#Дуу 45:6–7 10Бас
“Эзэн, Та эхэнд
дэлхийг суурилуулсан,
Тэнгэрс ч мутрын тань бүтээл билээ.#Дуу 102:25–27 (LXX)
11Тэд мөхөх боловч Та үлдэнэ.
Тэд бүгд хувцас адил элэгдэнэ.
12Та тэднийг
бүтээлэг мэт ороож
Тэд хувцас адил
бас өөрчлөгдөнө.
Харин Та хэвээрээ,
Таны он жилүүд эс төгсөнө”
гэдэг. 13Харин Тэр тэнгэрэлч нарын алинд нь ер нь
“Дайснуудыг чинь Би
Чиний хөлийн гишгүүр
болгох хүртэл
Миний баруун талд залрагтун”
гэж айлдсан бэ?#Дуу 110:1 14Тэд бүгдээрээ авралыг өвлөгчдийн төлөөх үйлчлэлд илгээгдсэн үйлчлэгч сүнснүүд биш үү?

Одоогоор Сонгогдсон:

Еврей 1: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна