ХАБАККУК 1:1-4
ХАБАККУК 1:1-4 Ариун Библи 2013 (АБ2013)
Эш үзүүлэгч Хабаккукийн үзсэн зөн. ЭЗЭН, би хэдий болтол тусламж хүсэн дуудаж, Та хэдий болтол сонсохгүй байх юм бэ? Би Тан уруу “Хүчирхийлэл!” хэмээн ориловч, Та аврахгүй юм. Ямар учраас Та надад ёс бусыг харуулж, Юунд бузар мууг үзүүлнэ вэ? Тийм ээ, сүйрэл болон хүчирхийлэл өмнө минь болж, Эвдрэлцэл гарч, тэмцэл өрнөж байна. Тиймээс хууль нь үл тоогдож, Шударга ёс нь огт мөрдөгдсөнгүй. Учир нь буруу хүмүүс зөвтүүдийг бүсэлдэг тул Шударга ёс гаждаг юм.
ХАБАККУК 1:1-4 Ариун Библи, 2004 (АБ2004)
Эш үзүүлэгч Хабаккукийн үзсэн үзэгдэл. ЭЗЭН, би хэдий болтол тусламж хүсэн дуудаж, Та хэдий болтол сонсохгүй байх юм бэ? Би Тан уруу “Хүчирхийлэл!” хэмээн ориловч, Та аврахгүй юм. Ямар учраас Та надад гэм бурууг үзүүлж, юунд бузар мууг харуулна вэ? Тийм ээ, сүйрэл болон хүчирхийлэл миний өмнө байж, эвдрэлцэл гарч, тэмцэл өрнөж байна. Тиймээс хууль нь үл тоогдож, шударга ёс нь хэзээ ч мөрдөгдсөнгүй. Учир нь бузар муу хүмүүс зөвт хүмүүсийг хүрээлдгээс болж шударга ёс гаждаг юм.