ЭХЛЭЛ 47:1-12

ЭХЛЭЛ 47:1-12 Ариун Библи, 2004 (АБ2004)

Иосеф Фараонд очоод, —Миний эцэг болон ах нар маань мал сүрэг, хамаг эд хөрөнгөө авч, Канаанаас хүрэлцэн ирээд, одоо Гошен нутагт байна гээд ах нараасаа таван хүнийг сонгож, Фараонд бараалхуулжээ. Фараон түүний ах нараас —Та нар юу хийдэг улс вэ? гэж асуусанд тэд —Таны зарц бид хоньчид. Бид болон бидний өвөг дээдэс бүгд тийм улс гэв. Тэд бас Фараонд хандаж —Канаан нутагт болсон хүнд хэцүү ган зудад таны зарц бидний мал сүрэг бэлчээргүй болсон тул бид энд нутаглахаар хүрч ирлээ. Тиймээс зарц биднийг Гошен нутагт суулгаж өгнө үү? гэж хэлэв. Фараон Иосефт хандаж —Чиний эцэг болон ах нар чинь чам дээр хүрч ирсэн байна. Египетийн нутаг чиний өмнө байна. Чи эцгээ, ах нараа энэ нутгийн хамгийн сайн газарт суулга. Тэднийг Гошен нутагт суулга. Хэрэв тэдний дунд чадвартай сайн хүмүүс байгааг мэдвэл, миний мал сүргийг тэдэнд хариуцуул гэв. Иосеф эцэг Иаковаа дагуулж ирээд, Фараонд бараалхуулжээ. Иаков Фараоныг ерөөв. Фараон Иаковаас —Та нас сүүдэр хэдтэй вэ? гэж асуусанд Иаков Фараонд —Би газар орон хэрэн явсаар зуун гучин жил болж байна. Би тийм ч урт наслаагүй, өвөг дээдсийнхээ нутаг газар сэлгэн амьдарсан он жилүүдэд хүрээгүй боловч хүнд бэрхийг тууллаа гэв. Иаков Фараоныг ерөөгөөд, тэндээсээ гарч одов. Иосеф Фараоны тушаасан ёсоор эцэг болон ах нараа тэнд суулгаж, Египетийн хамгийн сайн газар Рамесес нутгийг тэдэнд өмч болгон өгчээ. Иосеф өөрийн эцэг, ах нар болон эцгийнхээ бүх гэр бүл, үр хүүхдүүдийг нь хоол хүнсээр хангах болжээ.

Хуваалцах
ЭХЛЭЛ 47 унших

ЭХЛЭЛ 47:1-12 Ариун Библи 2013 (АБ2013)

Иосеф Фараонд очоод —Миний эцэг болон ах нар маань мал сүрэг, хамаг эд хөрөнгөө авч, Канаанаас хүрч ирээд одоо Гошен нутагт байна гээд, ах нараасаа таван хүнийг авч, Фараонд бараалхуулжээ. Фараон түүний ах нараас —Та нар юу хийдэг улс вэ? гэж асуусанд тэд —Таны зарц бид ч, бидний эцэг өвгөд ч бас хоньчид гэв. Тэд бас Фараонд —Канаан нутагт болсон хүнд хэцүү ган гачигт таны зарц бидний мал сүрэг бэлчээргүй болсон тул бид энд цагаачлахаар хүрч ирлээ. Тиймээс зарц нараа Гошен нутагт суулгаж өгнө үү? гэж хэлэв. Фараон, Иосефт —Чиний эцэг болон ах нар чинь чам дээр хүрч ирсэн байна. Египетийн нутаг чиний өмнө байна. Чи эцгээ, ах нараа энэ нутгийн хамгийн сайн газарт суулга. Тэднийг Гошен нутагт суулга. Хэрэв тэдний дунд чадвартай сайн хүмүүс байгааг мэдвэл миний мал сүргийг тэдэнд хариуцуул гэв. Иосеф, эцэг Иаковаа дагуулж ирээд Фараонд бараалхуулжээ. Иаков, Фараоныг ерөөв. Фараон, Иаковаас —Таны нас сүүдэр хэд вэ? гэж асуусанд Иаков, Фараонд —Цагаачилж явсан хоногууд минь зуун гучин жил болж байна. Миний амьдралын жилийн өдрүүд цөөн бөгөөд би хүнд бэрхийг тууллаа. Харин цагаачилж явсан эцэг өвгөдийнхөө жилийн өдрүүдэд нас минь хүрээгүй гэв. Иаков, Фараоныг ерөөгөөд тэндээс гарч одов. Иосеф, Фараоны тушаасан ёсоор эцэг болон ах нараа тэнд суулгаж, Египетийн хамгийн сайн газар Рамесес нутгийг тэдэнд өмч болгон өгчээ. Иосеф өөрийн эцэг, ах нар болон эцгийнхээ бүх гэр бүлийг хүүхдүүдийнх нь тоогоор талхаар хангах болжээ.

Хуваалцах
ЭХЛЭЛ 47 унших

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна