Эхлэл 47

47
1Иосеф Фараонд очоод
—Миний эцэг болон ах нар маань мал сүрэг, хамаг эд хөрөнгөө авч, Канаанаас хүрч ирээд одоо Гошен нутагт байна гээд, 2ах нараасаа таван хүнийг авч, Фараонд бараалхуулжээ. 3Фараон түүний ах нараас
—Та нар юу хийдэг улс вэ? гэж асуусанд тэд
—Таны зарц бид ч, бидний эцэг өвгөд ч бас хоньчид гэв. 4Тэд бас Фараонд
—Канаан нутагт болсон хүнд хэцүү ган гачигт таны зарц бидний мал сүрэг бэлчээргүй болсон тул бид энд цагаачлахаар хүрч ирлээ. Тиймээс зарц нараа Гошен нутагт суулгаж өгнө үү? гэж хэлэв. 5Фараон, Иосефт
—Чиний эцэг болон ах нар чинь чам дээр хүрч ирсэн байна. 6Египетийн нутаг чиний өмнө байна. Чи эцгээ, ах нараа энэ нутгийн хамгийн сайн газарт суулга. Тэднийг Гошен нутагт суулга. Хэрэв тэдний дунд чадвартай сайн хүмүүс байгааг мэдвэл миний мал сүргийг тэдэнд хариуцуул гэв.
7Иосеф, эцэг Иаковаа дагуулж ирээд Фараонд бараалхуулжээ. Иаков, Фараоныг ерөөв. 8Фараон, Иаковаас
—Таны нас сүүдэр хэд вэ? гэж асуусанд 9Иаков, Фараонд
—Цагаачилж явсан хоногууд минь зуун гучин жил болж байна. Миний амьдралын жилийн өдрүүд цөөн бөгөөд би хүнд бэрхийг тууллаа. Харин цагаачилж явсан эцэг өвгөдийнхөө жилийн өдрүүдэд нас минь хүрээгүй гэв. 10Иаков, Фараоныг ерөөгөөд тэндээс гарч одов. 11Иосеф, Фараоны тушаасан ёсоор эцэг болон ах нараа тэнд суулгаж, Египетийн хамгийн сайн газар Рамесес нутгийг тэдэнд өмч болгон өгчээ. 12Иосеф өөрийн эцэг, ах нар болон эцгийнхээ бүх гэр бүлийг хүүхдүүдийнх нь тоогоор талхаар хангах болжээ.
Египетэд болсон өлсгөлөн
13Өлсгөлөнд үлэмж нэрвэгдсэнээс бүх нутагт талх тариагүй болж, Египет болон Канаан нутаг өлсгөлөнгөөс болж үгүйрэн туйлджээ. 14Египет болон Канаан нутгийнхны үр тариа худалдаж авсан бүх мөнгийг Иосеф цуглуулав. Тэгээд Иосеф мөнгийг Фараоны ордонд авчрав. 15Египет болон Канаан нутгийн мөнгө дуусахад, египетчүүд бүгдээр Иосефт ирж
—Бидний хамаг мөнгө дууссан. Бидэнд талх тариа өгөөч. Бид яагаад таны өмнө үхэх ёстой юм бэ? гэсэнд, 16Иосеф
—Та нар малаа авчирч өг. Хэрэв мөнгө чинь дууссан бол малын чинь оронд би түүнийг чинь өгье гэжээ. 17Тиймээс тэд мал сүргээ Иосефт авчирч өгөв. Иосеф тэдний авчирсан адуу, хонь, ямаа, үхэр болон илжигний оронд талх тариа өгчээ. Иосеф бүх мал сүргийнх нь оронд тэднийг тэр жилдээ талх тариагаар хангав. 18Тэр жил өнгөрч, дараачийн жил нь тэд Иосефт ирж
—Мөнгө дуусаж, мал сүрэг маань эзэнд минь байгааг бид эзнээсээ нуух юун. Эзний минь өмнө өөрсдийн минь зовлого, газар нутгаас маань өөр юу ч үлдсэнгүй. 19Бид ч, газар нутаг маань ч таны нүдэн дээр яагаад үхэх ёстой юм бэ? Биднийг болон газар нутгийг маань талх тариагаар арилжиж аваач! Бид газар нутагтайгаа хамт Фараоны зарц болцгооё. Бид үхэлгүй, амьд байж газар нутаг маань хоосрохгүйн тулд үр тариа хайрлаач гэв.
20Тиймээс Иосеф Египетийн бүх газрыг арилжиж аваад Фараонд өгчээ. Хүнд хэцүү өлсгөлөнд нэрвэгдсэнээс болж, Египетийн хүн бүр өөрийнхөө газрыг худалдав. Ийнхүү газар Фараоных болжээ. 21Иосеф Египетийн нутгийн нэг захаас нөгөө зах хүртэл хүмүүсийг нь хотуудад нүүлгэн шилжүүлжээ. 22Зөвхөн тахилчдын газрыг л арилжсангүй. Учир нь тахилчид Фараонаас тогтсон орлоготой, Фараонаас өгдөг тогтсон орлогоор тэд амьдардаг учраас тэд газраа худалдсангүй. 23Иосеф ард түмэнд
—Харагтун, би та нарыг болон та нарын газрыг өнөөдөр Фараонд арилжиж авлаа. Энд үр тариа байна. Одоо газар хөрсөндөө тариалцгаа! 24Та нар ургацаа хураахдаа тавны нэгийг нь Фараонд өгөөд, үлдсэн дөрвөн хувийг нь харин өөртөө, талбайд тарих үр ба өөрсдөдөө бас гэрийнхэндээ, үр хүүхдүүддээ хоол хүнс болго! гэсэнд 25тэд
—Та бидний амийг аварлаа. Бид эзнийхээ нүдэнд тааллыг олох болтугай! Бид Фараоны зарц болцгооё гэлээ. 26Иосеф тавны нэг нь Фараонд хамаарах газрын тухай тогтоол гаргасан нь өнөөдрийг хүртэл хүчинтэй ажээ. Зөвхөн тахилчдын газар л Фараоных болсонгүй.
Иаковын сүүлчийн өдрүүд
27Израильчууд Египет нутагт, Гошен газар нутаглан сууж, тэд тэндээ суурьшиж, үржин маш их олшров. 28Иаков Египетийн нутагт арван долоон жил амьдран сууж, түүний амьдралын хоногууд зуун дөчин долоон жил болов.
29Израилийн үхэх хоног нь ойртоход хүү Иосефоо дуудаж, түүнд
—Би одоо чиний нүдэнд тааллыг олсон бол чи гараа миний өгзгөн доогуур хийж,#47:29 24:2 тайлбар үз. надад энэрэл хайр ба үнэнээ харуулан, намайг Египетэд битгий оршуулаарай!#Эх 49:29–32, 50:6 30Харин өвөг дээдэстэйгээ хамт нойрсох цагт минь чи намайг Египетээс аваачиж, тэднийг нутаглуулсан газарт оршуулаарай! гэжээ. Иосеф
—Би таны үгээр хийнэ гэж хэлэв. 31Иаков
—Надад тангарагла гэсэнд Иосеф түүнд тангараглаж, Израиль орныхоо толгойн дэргэд сөгдөн мөргөв.

Одоогоор Сонгогдсон:

Эхлэл 47: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү

Эхлэл 47-д зориулсан видео